Насанд хүрээгүй хүүхдүүд мопед, скүүтер, суррон, цахилгаан дугуй унаж аваар осолд өртөж буй хэрэг зөрчил нэмэгдэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс салбар байгууллагуудтай хамтран холбогдох ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ.
Үүний нэг нь насны хязгаар тогтоож хязгаарлалт хийх талаар түрээсийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд удаа дараа санал тавиад байгаа юм.
НИТХ-ын дарга А.Баяр "Аравдугаар сарын 20-ноос мопед, скүүтер, цахилгаан дугуйг хөдөлгөөнд оролцуулахгүй. Ирэх оны дөрөвдүгээр сарын 10-наас хөдөлгөөнийг нээхдээ 16 нас хүрээгүй хүүхэд унахыг хязгаарлана. Хэрэв энэ тохиргоог хийгээгүй бол аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!