УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанд 72 гишүүн ирснээр эхлээд байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна.
Засгийн газраас дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ.
УИХ-ын чуулганд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь энэхүү төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудалтай танилцаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаас Ж.Энхбаярыг чөлөөлж Эдийн засаг, хөгжлийн сайдад нэр дэвшүүлж байгааг, мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг нэр дэвшүүлсэн болохоо танилцууллаа. Сайдад нэр дэвшигч нарыг өчигдөр Ерөнхийлөгчид танилцуулжээ.
Эх сурвалж: News.mn

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!