
Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 4-ний Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Олон улсын банкны өдөр тохиож байна
08:00 цагт НОБГ-т: “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
09:00 цагт Шангри-Ла молл-ын Imax кино теарт: Тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргаадын уулзалт болно.
09:00 цагт ГХЯ-нд: “Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн хяналт” сургалт болно.
09:00 цагт Бөхийн өргөөнд: Монголын үндэсний спортын хорооны III их хурал болно.
09:30 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд: “Эрчим хүчний шилжилт ба эрдэс баялгийн салбарын ил тод байдал” сургалт болно.
10:00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн “Мэдээллийн төв”-д: “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт ба эрүүгийн хуулийн 13.14” санал солилцох уулзалт болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
15:00 цагт “Чингис хаан” үндэсний музейд: “Анагаагч эх дэлхий” Герман, Монголын дипломат харилцааны 50 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болно.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааны бүтээлийг [email protected] и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр хүлээн авна.

-Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025 үргэлжилж байна.
-МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд: Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.
-Спортын гимнастикийн 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
МУЭ-ийн Арт галерейд: “Тусгаар тогтнол” үзэсгэлэн 12 дугаар сарын 16-ныг хүртэл гарч байна.
Уран зургийн галерейд: Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэн 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.
-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна.
Өвөрхангай аймагт: "Өвлийн идэш" үзэсгэлэн худалдааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!