![]()
Цагдаагийн байгууллагаас 2025 оны 12 дугаар сарын 23- 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор хяналт, шалгалт зохион байгуулжээ.
Хяналт шалгалтаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэн зарж борлуулах зорилгоор Улаанбаатар хот руу тээвэрлэн худалдаалдаг нэр бүхий долоон ААН-ийн үйлдлүүдийг илрүүлжээ.
Тодруулбал, 3185 ширхэг 286.65м3 плак, 154 ширхэг 16,23м3 гуалин, 35.23м3 зах банз, мөн хүнд даацын ачаа өргөгч ковш 4, улсын дугаар тодорхойгүй Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл 6, тээврийн хэрэгсэл хоёрыг тус тусм битүүмжлэн цагдаагийн байгууллагын гомдол мэдээлэлд бүртгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулан ажиллаж байна.
Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд Хууль бусаар мод бэлтгэх.
3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!