Сесил Брой: Дүүжин замын тээврийн системийн кабель сүвлэх нь өндөр нарийвчлал, тусгай технологи шаардсан онцлог процесс байдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
11 минут 57 секунд

Сесил Брой: Дүүжин замын тээврийн системийн кабель сүвлэх нь өндөр нарийвчлал, тусгай технологи шаардсан онцлог процесс байдаг

Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ төрөл болох Дүүжин замын тээвэр төслийг Яармаг, Арцат-Өнөр хороололд чиглэлд хэрэгжүүлж буй. Төслийн үндсэн технологийн чухал үе шат болох кабель сүвлэх буюу тросс татах ажил ирэх дөрөвдүгээр сараас эхлэх гэж буй. Бид Пома группийн Улаанбаатар дахь төслийн менежер Сесил Бройтой уулзаж, төслийн явц, инженерийн нарийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Дүүжин замын тээвэр төслийн явцаас яриагаа эхэлье?

-Улаанбаатар хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн хүрээнд Яармаг, Арцат буудлын хажууд 98 кабинд зориулсан гараашийн барилга, мөн дүүжин тээврийн буудлын ажлыг гүйцэтгэж байгаа бол Өнөр хорооллын буудлын дотор заслын болон цахилгааны ажлууд үргэлжилж байна. Баянгол, Хан-Уул дүүргийг холбосон дүүжин замын системийн хувьд нийт 19 тулгуур багана босгохоос өнөөдрийн байдлаар 18 тулгуур баганын угсралтыг бүрэн дуусгасан бөгөөд нэг тулгуур баганын ажил л үлдээд байна. Тус тулгуур баганын суурилуулалтын ажлыг зураг төслийн дагуу, техникийн шаардлагыг ханган гүйцэтгэж байна. Эдгээр ажил бүрэн дууссаны дараа дүүжин замын тээврийн үндсэн технологийн үе шат болох кабель сүвлэх буюу тросс татах ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлнэ. Кабель сүвлэх ажил нь системийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангах чухал үе шат бөгөөд энэ ажлыг олон улсын стандартын дагуу, инженерийн нарийн хяналт дор гүйцэтгэнэ.

-Төслийн бүхий л үе шат Пома группийн инженерүүдийн хяналтад хийгдэж байна. Кабель сүвлэх ажиллагааг яагаад онцолж байгаа тухайгаа тайлбарлаж болох уу?

-Дүүжин замын тээврийн төслийн ган троссыг татах, суурилуулах ажил нь инженерийн өндөр нарийвчлалтай, олон улсын аюулгүй ажиллагааны стандартыг мөрдөж, үе шаттай хэрэгжүүлдэг нарийн процесс юм.

Дүүжин замын тээврийн тулгуур багана, буудал буюу станцуудын барилга угсралтын ажил бүрэн дуусаж, дамрын системийг зураг төслийн дагуу суурилуулсны дараа тросс татах ажлыг хийнэ. Троссын чиглэл, урт, таталтын хүч, геометрийн тооцоог нарийвчлан баталж, ажлын талбайд аюулгүй ажиллагааны бүс, хяналтын цэгүүдийг тогтоодог.

Үндсэн ган троссыг татахаас өмнө юун түрүүнд нарийн троссыг чиглэл дагуу татаж суурилуулдаг. Уг нарийн троссыг дрон, тусгай татлагын төхөөрөмж, зарим тохиолдолд нисдэг тэрэг ашиглан тулгуур багана, станцуудын дамрын дээгүүр дамжуулан татаж, улмаар үндсэн троссыг гадуур нь бүрж сүлжиж оруулах суурь зам болгон ашигладаг. Үүний дараа туслах троссоор дамжуулан дунд шатны илүү зузаан троссыг татаж, эцэст нь хэдэн арван тонн жинтэй, өндөр даацын үндсэн ган тросс бэлэн болно.

Ган троссыг татах явцад тулгуур бүр дээрх дамрын төвд зөв байрлаж байгаа эсэх, мушгиралт үүсэж байгаа эсэхийг байнга хянаж, инженерийн хэмжилт сканнэр хийдэг. Тросс дамрын дээр жигд суусны дараа гидравлик татагч төхөөрөмж ашиглан таталтын хүчийг нарийн тохируулж, температурын нөлөө болон металлын суналтын коэффициентыг тооцон, зураг төслийн шаардлагад нийцүүлэн эцэслэн бэхэлдэг. Таталт хэт сул, эсвэл хэт чанга байх нь системийн тогтвортой ажиллагаанд сөргөөр нөлөөлөх тул энэхүү тохируулгыг өндөр нарийвчлалтай гүйцэтгэдэг.

Тросс суурилуулалтын дараа тодорхой хугацаанд хоосон горимд ажиллуулж, суулт, чичиргээ, дуу чимээ, хэлбийлтийг шалган туршилт хийдэг. Үүний дараа ачаалалтай туршилт хийж, бүх үзүүлэлт хэвийн болсны дараа л гондола буюу кабин бэхлэх ажилд орох юм. Ган тросс нь олон улсын стандартын дагуу үйлдвэрийн туршилт, баталгаажуулалтад орсон бөгөөд суурилуулалтын бүх үе шатанд мэргэшсэн инженер, техникийн хяналтын баг байнгын хяналт тавьж ажиллана.Тийм учир дүүжин замын тээврийн ган троссыг татах ажил нь нэг удаагийн энгийн ажиллагаа бус, олон шат дамжсан, өндөр хариуцлага, нарийн тооцоонд суурилсан инженерийн цогц процесс байдаг юм.

-Дүүжин замын тээврийн системийн тросс сүвлэх ажиллагааг мэргэжлийн буюу Франц талын инженерүүд гүйцэтгэх үү?

-Дүүжин замын тээврийн системийн үндсэн гол бүрэлдэхүүн болох хүнд даацын тросс буюу ган татлага төслийн талбай дээр ирсэн. Ган татлага бүхий хүнд даацын дамрыг нийслэлийн авто замын бүтцэд ямар нэгэн эвдрэл, хүндрэл учруулахгүйгээр оруулж ирэхээр логистикийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, бэлтгэл ажлыг ханган хэрэгжүүлсэн. Ган татлагат дамар нь тус бүр 56 тонн жинтэй бөгөөд хоёр ширхэг буюу нийт 112 тонн юм.

Кабелийг Өнөр хорооллын буудлын орчимд буулгасан. Нийт кабелийн урт нь ойролцоогоор 9 км бөгөөд төслийн хүрээнд босгосон 19 тулгуур баганын дээгүүр агаарт сүвлэн татаж, суурилуулах технологийн ажиллагааг гүйцэтгэнэ. Энэхүү 112 тонн жинтэй кабелийг тулгуур баганууд дээр агаарт нь сүвлэж, нарийн тохируулга хийх нь төслийн хамгийн нарийн, хариуцлагатай үе шатанд тооцогддог. Өөрөөр хэлбэл, 9 км урт, 112 тонн жинтэй ган кабелийг газар дээр чирэхгүй, таслахгүй, тасархай холбохгүй, агаарт тулгуур багана бүрд дамжуулах юм.

Кабель сүвлэх ажиллагаа нь өндөр нарийвчлал, тусгай технологи шаардсан онцлог процесс гэдгийг давтан хэлмээр байна. Улаанбаатарт хэрэгжиж буй төслийн хувьд тусгай зориулалтын машин, хүнд даацын дрон ашиглан хамгийн нимгэн, нарийн диаметртэй троссыг чиглэл дагуу агаарт эргүүлэн сүвлэж, улмаар троссыг бүтэн тойрог болгон холбоно. Үүний дараа уг троссыг ашиглан илүү өргөн диаметртэй, шат дараалсан кабелийг агаарт татаж сүвлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Эцсийн шатанд хамгийн өргөн, ойролцоогоор 6 сантиметрийн диаметртэй үндсэн даацын кабелийг агаарт сүвлэн татаж, зураг төслийн дагуу шаардлагатай түвшинд чангалах юм.

Үндсэн кабелийг бүрэн суурилуулсны дараа троссын чангалалтын болон нягтаршуулах тогтворжилтын ажлуудыг дараалан гүйцэтгэж, системийн механик тэнцвэр, аюулгүй ажиллагааг хангана. Кабель сүвлэх, чангалалтын бүх ажлыг зургаадугаар сараас өмнө бүрэн дуусгахаар төлөвлөж байна.

Кабель сүвлэх ажлыг дүүжин замын тээврийн чиглэлээр мэргэшсэн, олон улсын туршлагатай тусгай баг Франц улсаас ирж, зориулалтын тоног төхөөрөмж ашиглан гүйцэтгэх юм. Ажил гүйцэтгэх явцад аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, олон улсын стандарт, техникийн зааварчилгааг чанд мөрдөн хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр дүүжин замын тээврийн системийн найдвартай, тогтвортой ажиллагааг бүрэн хангана.

-Ган татлага тасрах вий гэсэн айдас, болгоомжлол иргэдийн дунд байдаг?

-Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр төсөлд зургаан ширхэгтэй, сүлжмэл томоостой ган татлагыг ашиглаж байна. Тус ган татлагын нэг томоос нь 36 утастай бөгөөд нийт 216 ширхэг утаснаас бүрдсэн. Энэхүү татлага нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй. Өөрийн механик үзүүлэлт, бат бэх чанар, зүсэлтийн тэсвэрлэлтийн үзүүлэлтээрээ мөрдөгдөж буй техникийн нөхцөл, олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байна.

Дашрамд дурдахад ган татлага нь дүүжин замын тээврийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд угсралт, ашиглалтын үеийн бүх үзүүлэлтүүд нь стандартын шаардлагад нийцсэн.

-Өвлийн улиралд тросс хөлдөх, мөстсөнөөс гацах аюултай гэсэн иргэдийн болгоомжлол байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Иргэдийн дунд өвлийн улиралд дүүжин замын тээврийн ган тросс хөлдөж, мөстөж аюул учруулах вий гэсэн болгоомжлол байгааг мэргэжлийн түвшинд тайлбарлах нь зүйтэй. Дүүжин замын тээврийн системд ашиглагддаг ган тросс нь ердийн татлагаас огт өөр, тусгай зориулалтын өндөр стандартын дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд өвлийн хүнд нөхцөлд ажиллахад ямар ч аюулгүй байхаар тооцоологдсон байдаг. Юуны өмнө дүүжин замын тээврийн ган тросс нь байнгын хөдөлгөөнтэй ажилладаг тул нэг цэг дээр тогтмол хөлдөж, зузаан мөс тогтох боломжгүй гэдгийг хэлье. Буудлын хэсгээр тросс нь эргэлдэн хөдөлж байх явцад дамрын үрэлтээс тодорхой хэмжээний дулаан ялгардаг нь мөс тогтохоос сэргийлэх чухал хүчин зүйл болдог. Мөн троссын гадаргуу нь тусгай технологиор боловсруулагдсан, чийг барихгүй, гадаргуу дээр цас, мөс тогтох нөхцөл хязгаарлагдмал төдийгүй буудал дээр мөс хусагчтай. Дүүжин замын тээврийн системийг -30 хэмээс доош температуртай, цас ихтэй, салхи ширүүн бүс нутагт олон арван жил ашиглаж ирсэн олон улсын туршлага бий. Жишээлбэл, Австри, Швейцарь, Франц, Канад, Япон зэрэг орнуудын уулын бүсийн хотууд өвлийн хатуу уур амьсгалтай нөхцөлд ч дүүжин замын тээвэр найдвартай ажиллаж байна. Эдгээр систем нь цас, мөсний нөлөөллийг багасгах тусгай ажиллагааны горим, байнгын хяналтын системтэй.

Түүнчлэн дүүжин замын тээвэрт цагийн хяналт хийдэг мэдрэгч, хяналтын систем суурилуулдаг. Хэрэв мөстөх зэргээр эрсдэл илэрвэл хурд тохируулах, системийг богино хугацаанд зогсоож шалгалт хийх, цас мөс цэвэрлэх зэрэг ажиллагааг аюулгүй байдлын зааврын дагуу хэрэгжүүлдэг. Тросс хөлдөж, гэнэтийн осол үүсэхээс сэргийлж техникийн болон ашиглалтын зохицуулалтаар бүрэн хянадаг. Иймээс өвлийн улиралд дүүжин замын тээврийн ган тросс мөстөж, аюул учруулна гэдэг бодит инженерийн тооцоо, олон улсын ашиглалтын туршлагаас харахад ямар ч үндэслэлгүй. Харин ч дүүжин замын тээвэр нь хүйтэн уур амьсгалтай хотуудад ч аюулгүй, найдвартай ажиллагаагаа хангахаар зохион бүтээгдсэн, орчин үеийн нийтийн тээврийн шийдэл гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

-Танд баярлалаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЦЕГ: Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хууль бусаар мод бэлтгэж байсан зөрчлийг илрүүлжээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна