Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3-ын “Улаанбаатар Энержи” баг Токиогийн олимпын аварга, Европын аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Латвийн шигшээ багийн тоглогч Наурис Миезисийг эгнээндээ нэгтгэж, албан ёсоор гэрээ байгуулжээ.
Ингэснээр Миезис 3х3-ын 2025-2026 оны улирлын мэргэжлийн тэмцээнүүдэд “Улаанбаатар Энержи”-гийн өмсгөлтэй талбайд гарах нь ээ. Өдгөө 34 настай түүний хувьд төвийн байрлалд тоглодог бөгөөд Токиогийн олимпод багаараа түрүүлснээс гадна дэлхийн аваргаас мөнгө, хүрэл, Европын аваргаас алт, гурван мөнгөн медаль хүртсэнээс гадна “Их дуулга”-ын “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарч байсан юм.
Түүнчлэн “Парис-2024” олимпын наадмын нээлтэд элсний волейболын тамирчин Тина Граудинагийн хамт Латвийн тугийг барьж жагссан. Тэрбээр дэлхийн чансаанд 59, Латвид хоёрдугаар жагсаж байгаа бөгөөд 394509 оноотой шинэ улирлыг эхлүүлэх юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!