Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 6-нд Осакад эхлэх Хаврын тэмцээний банцүкэг зарлалаа. Банцүкэг ёкозүна Хоошёорюү тэргүүллээ.
Хоёр башё дараалан түрүүлсэн Украины озэки Аонишики анх удаагаа зүүний арсланд эрэмблэгдлээ. Хаврын тэмцээнд ёкозүна цолны төлөө барилдана. Аварга болж чадвал бас л түүхэн амжилт болох юм.

Тамаваши дээд зиндаанд 99 дэх башёдоо зодоглох гэж байна. Энэ нь түүхэнд 3-т бичигдэх амжилт бөгөөд Кёкүтэнхотой зэрэгцжээ. Хоёрт бичигдсэн их аварга Хакүхог гүйцэхэд 4 башё, нэгт байгаа Кайог гүйцэхэд 8 башё л үлдээд байна. Дээд зиндаанд барилдсан тоо нь одоогоор түүхэнд 2-т бичигдсэн 1467 байгаа бөгөөд Хаврын тэмцээний 3 дахь өдөр Кёкүтэнхотой тэнцэнэ. Мөн 50 хувийн амжилт үзүүлбэл дээд зиндаанд 8 давсан хамгийн ахмад бөх болно.

Өнгөрсөн тэмцээнд жонокүчи зиндаанд түрүүлсэн Асахифүжи Б.Очирсайхан жонокүчигийн зүүний 19-өөс жониданы барууны 8 хүртэл банцүкэ ахилаа. Нэг дор 111 байр ахисан нь рекорд амжилт болжээ.
Банцүкэд 592 бөхийн нэр бичигдсэн байна. Өнгөрсөн тэмцээнээс 2 бөх хасагдаж, гурван башё дараалан, сүмочдын тоо 600 хүрсэнгүй. Ах дүү Ваканохана, Таканохана барилдаж байх үед 1994 оны Зуны тэмцээнд 943 бөх барилдаж байжээ. Исэгахама дэвжээ 31, Такасаго дэвжээ 26, Таманой дэвжээ, Сакайгава дэвжээ тус бүр 23 бөхтэй. Цолтой бөхчүүдийн тоогоор Исэгахама дэвжээ 7 цолтонтойгоор тэргүүлж байна.
Харү башё банцүкэ
Хоошёорюү Ёкозүна Ооносато
Аонишики Озэки Котозакүра
Киришима Сэкивакэ Такаясү
Вакамотохарү Комүсүби Атамифүжи
Вакатакакагэ Маэгашира-1 Ёшинофүжи
Фүжинокава М-2 Чюраноүми
Хирадоүми М-3 Оохо
Дайэйшёо М-4 Таканошёо
Аби М-5 Котошёохо
Ичиямамото М-6 Оонокацү
Оошёома М-7 Хакүнофүжи
Үра М-8 Шёодай
Токихаяатэ М-9 Тамаваши
Гоонояма М-10 Роога
Шиши М-11 Оошёоүми
Асакоорюү М-12 Асанояма
Тобизарү М-13 Фүжисэйүн
Чиёошёома М-14 Нишикифүжи
Мидорифүжи М-15 Митакэүми
Асахакүрюү М-16 Кинбозан
Фүжирёога М-17 Котоэйхо
МОНГОЛ БӨХЧҮҮД
Жюүрёо
Б-7 Кёкүкайюү Ш.Далайбаатар
З-9 Тамашёохо Э.Энхманлай
З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн
Б-11 Тошинофүжи Ө.Дэмиджамц
Макүшита
Б-8 Казэноүми Ц.Билгүүн
З-12 Хокүтэнкай Г.Сүхбат
З-28 Ваканофүжи Т.Бөхчулуун
Б-38 Саданохикари Д.Наранцогт
Б-46 Котокэнрюү Г.Билгүүн
З-56 Тэнросэй С.Лувсангомбо
Санданмэ
З-14 Госэйзан Б.Мөнх-Од
Б-16 Дайшёохо Ч.Шижирбаяр зодог тайлсан
З-17 Тацүбаяма М.Буянтогтох
З-51 Сачинофүжи Ганзориг Оргил
Жонидан
Б-8 Асахифүжи Б.Очирсайхан
З-39 Тэншёояма Г.Отгонбат Жонокүчи
Эх сурвалж: М.Сугар-Эрдэнэ /UB.LIFE/

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!