
Өнөөдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 24-ний Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
07:00-09:00 цагт Гандантэгчэнлин хийдэд: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж билгийн тооллын шинийн 7-нд сүсэгтэн олонд зориулан Тэгчэн сожин болон Цагаан Дарь эхийн лүн айлдан соёрхоно.
12:00 цагт Байгалийн түүхийн музейд: “Шинэ цас-2026” уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно.
15:00 цагт БНКУ-ын Элчин сайдын яамны байранд: Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Кубын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
18:10 цагт “M Bank Arena” ордонд: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2025-2026 оны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт эхэлнэ.
Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд: Шинийн наймны цагаан дара эх үзэсгэлэнг дэглэнэ.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
“Чингис хаан” үндэсний музейд: “Гиннест бүртгэлтэй язгууртны дээл” түр үзэсгэлэн энэ сарын 24-нийг хүртэл гарна.
“Б Контемпорари” арт галерейд: Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: "Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!