Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Оюу толгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг гуравдугаар сард багтааж эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна хэмээн мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той гуравдугаар сарын 12-ны өдөр хуралдаж, хоёр талаас ажил хэргийн шугамаар тавьсан саналуудаа үргэлжлүүлэн хэлэлцжээ.
Хөрөнгө оруулагч талаас манай талд дахин шинэчилсэн хувилбараар санал тавьсан боловч Монголын талын шаардлагад нийцээгүй байна. Тиймээс ойрын үед саналаа сайжруулж Монголын талын тавьсан шаардлагад хүргэх тооцоолол хийж танилцуулахаар тохиролцжээ.
Талууд хэлэлцээг энэ сардаа багтаан эцэслэн дуусгахаар санал нэгдсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ш.Батболд

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!