
Өнөөдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 04-ний Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
11:00 цагт Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд: Шинэ өмгөөлөгчдийн тангараг өргөх ёслол болно.
11:00 цагт Хүүхдийн ордонд: “Зуслантай зун” үйл ажиллагаа болно.
12:00 цагт Д.Сүхбаатарын талбайд: “Санхүүгийн салбарын нээлттэй өдөрлөг”-ийн нээлт болно.
14:00 цагт Монголбанкны Г байрны хурлын танхимд: “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-аар хэлэлцүүлж эхлэхтэй холбогдуулан төсөлд олон нийтийн саналыг авах нээлттэй хэлэлцүүлэг болно.
Буянт-Ухаа спортын ордонд: Олон улсын чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох “Улаанбаатар опен” тэмцээн дэлхийн бөхийн холбооны цуврал тэмцээн эхэлнэ.
Ерөнхий консулын газрын байранд: “Монгол-Оросын нөхөрлөл-105” плакатын уралдаанд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын 8-11 дүгээр ангийн сурагчдын ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулна.
Улаанбаатар хотноо: “Евразийн Иргэний бүртгэлийн байгууллагуудын сүлжээний уулзалт” үргэлжилж байна.
"Монгол арт" галерейд: Зураач, багш Д.Батнасангийн “Бага нас-2” үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл гарна.
“Чингис хаан”үндэсний музейд: “Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл гарна.
Уран зургийн галерейд: Улаанбаатар болон Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл гарна.
“Hue” арт галерейд: Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл гарна.
Германы Ханновер хотноо: Гал унтраах, аврах, иргэний хамгаалалтын салбарын дэлхийн хамгийн том үзэсгэлэн худалдаа болох “INTERSCHUTZ 2026” энэ сарын 6-ныг хүртэл болно.
Польшийн нийслэл Варшав хотноо: Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ зохион байгуулдаг 3x3 төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 7-ныг хүртэл болно.
Парис хотноо: Мэргэжлийн теннисчдийн Их дуулга цувралын Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 7-ныг хүртэл болно.
Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!