Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан Олон улсын химийн 58 дугаар олимпиад (IChO 2026)-д Монгол Улсын баг амжилттай оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.
Мөнгөн медаль
- Б.Мэндбаяр – Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч
- М.Одгэрэл – Бага Тэнгэр сургуулийн 12 дугаар ангийн сурагч
Хүрэл медаль
- Н.Ариунгоо – Шинэ Монгол сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
- Б.Мөнх-Энэрэл – Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

2026 оны 7 дугаар сарын 10–19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан тус олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!