Аргын тооллын 2023 оны 5 дугаар сарын 19. Баасан /Гэгээн/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг Улаан луу сарын шинийн 30 Битүүн, Сугар /Гэгээн/ гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.
Өдрийн наран 05 цаг 09 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, эрлэг лугаа учирна хэмээжээ.