МҮОХ-ноос Олимпын өдрийг угтсан цуврал арга хэмжээний хүрээнд гишүүн байгууллагуудын дунд снукер бильярдын нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, Монголын волейболын холбооны ерөнхийлөгч асан Д.Содномын 90 насны ойг тохиолдуудан түүний нэрэмжит болгон явуулав.
Тэмцээний арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Олимпын түүх судлалын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баасанхүү болон Д.Содном гуай өөрөө хүрэлцэн ирж, тамирчдад амжилт хүссэн юм.
Тэмцээнийг Монголын бильярдын холбоо, 147 клубтэй хамтран зохион байгуулсан бөгөөд 14 спорт холбооны төлөөлөл эрэгтэй 16, эмэгтэй 8 тамирчин өрсөлдлөө.
Тэмцээний дүн
Эрэгтэй ганцаарчилсан
1.Н.Батсайхан /Олс таталтын холбоо/
2.Б.Энхтөр /Софт теннисний холбоо/
3.А.Түмэнжаргал /Таеквондогийн холбоо/
Эмэгтэй ганцаарчилсан
1.Б.Лхагважаргал /Софт теннисний холбоо/
2.Б.Номин-Эрдэнэ /Цанын холбоо/
3.М.Болорхишиг /Софт теннисний холбоо/
Медаль хүртсэн тамирчид мөнгөн шагналын эзэн болсноос гадна эрэгтэй, эмэгтэй төрөлд түрүүлсэн тамирчдад Д.Содномын нэрэмжит шагналыг гардуулан өгөв.