МҮОХ, ХасБанк хооронд Алтан түншийн гэрээ байгуулах ёслол өчигдөр /2023.06.19/ Олимпик хауст боллоо.
Гэрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ХасБанк-ны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав нар гарын үсэг зурав.
Гэрээний хүрээнд ХасБанк нь МҮОХ-ны таван цагариг бүхий логог ашиглах эрхтэй болсноос гадна МҮОХ-ноос зохион байгуулж буй арга хэмжээ, тив, олимпын наадамд хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм.
ХасБанк нь байгуулагдсан цагаасаа хойш спорт, тэр дундаа багийн спортыг тууштай дэмжиж ирсэн билээ.
Хамтын ажиллагааны гэрээ 2024 оныг дуустал үргэлжилнэ.