
Өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 5-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна.
10:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
10:30 цагт: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийнэ.
Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл болно.
-Үндэсний мод тарих өдрүүд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
"HUE" арт галерейд: Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл гарна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд: “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл гарна.
Завхан аймагт: 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэлэнгэ аймагт: “Эх оронч Монгол” өдөрлөг болно.
Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үзэсгэлэнгийн танхимд: “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 4-ныг хүртэл гарна.
“Чингис хаан” үндэсний музейд: “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!