Олон улсын Жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ оны 2 дахь цуврал “Тел Авив - 2022” Их дуулга тэмцээн Израилийн Тель-Авив хотод энэ сарын 16-18-нд болно.
Энэхүү Их дуулгад 5 тивийн 54 орны эрэгтэй 227, эмэгтэй 177 нийт 404 жүдоч оролцож хүч, ур чадвараа сорино.
Тэмцээнд Монголоос эрэгтэй 10, эмэгтэй 8 тамирчин хүчээ сорино. Тэд өнөөдөр /2023.02.15/ Израил улсыг зорьсон байна.
Тэмцээний эмэгтэй тамирчдаас 48 кг жинд ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д О.Оюунчимэг, 63 кг-д Д.Есүй, 70 кг-д Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн +78 кг-ийн жинд Д.Номинзул нар өрсөлдөх бол эрэгтэйчүүдээс 60 кг жинд ОУХМ Э.Сумъяабазар, Б.Сүхбат, 66 кг-д Л.Өнөболд, 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Б.Батболд, Г.Болор-Очир, 90 кг-д Г.Пунцагцэрэн, Г.Алтанбагана, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар хүч, ур чадвараа сорин барилдана.