Ханжоу хот /burged61.mn/ Өнөөдөр "Ханжоу-2023" Азийн 19 дүгээр наадмын боксын тэмцээн "HZ Gymnasium" ордонд 10 дахь өдрөө үргэлжилж, оройн 20 цаг 15 минутаас эрэгтэйчүүдийн 63,5 кг жинд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг , Хятадын Тайванийн Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, 27 настай тамирчин Лай Чу Ень /Lai Chu En/-тэй тоглон 5:0-ээр ялснаар Азийн наадмын аваргын алтан медаль хүртлээ.
Гавьяат тамирчин Б.Чинзориг, БНХАУ-ын Тайванийн боксчин Лай Чу Ень-ийг илт илүүрхэн 5:0 /30-27, 30- 27, 30-27, 30-27, 30-26/-ээр хожиж Монголын баг тамирчдын "Ханжоу-2023" Азийн 19 дүгээр наадмын анхны алтан медалийн эзэн боллоо.