Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу-2022" Азийн 19 дүгээр наадмын 10 дахь өдрийн 08.00 цагийн байдлаар БНХАУ-ын баг тамирчид медалийн тоо болон чанараар 166 алт, 91 мөнгө, 47 хүрэл, нийт 304 мeдаль хүртсэн амжилтаар тасархай тэргүүлж байна.
Хятадын шигшээ багийн араас БНСУ-ын шигшээ баг 33 алт, 44 мөнгө, 67 хүрэл /нийт 144/, Японы шигшээ 35 алт, 50 мөнгө, 52 хүрэл /нийт 137/, Энэтхэгийн шигшээ 16 алт, 27 мөнгө, 31 хүрэл /нийт 74/, Узбекистан 14 алт, 15 мөнгө, 22 хүрэл /нийт 51/ Гонконгийн шигшээ баг 7 алт, 15 мөнгө, 25 хүрэл /нийт 47/ медальтай 2-6 дугаар байрт жагсаж байна. Мөн бокс, байт сурын төрлөөр Монголын тамирчдаас тус бүр нэг тамирчин мөнгөн медалийн болзол хангаад байгаа юм.
Харин Монголын баг тамирчид 4 мөнгө, 8 хүрэл медальтай медалийн тоогоор 16 дугаар байрыг эзэлж байна. Харин Монгол Улс медалийн чанараар 26 дугаар байрт жагсаж байна.