Зэсийн баяжмалыг биржээр арилжаалж эхлэхтэй холбоотой илтгэл хэлэлцүүлгийг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулсан. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Монгол Улсын зэсийн нөөц болон зэсийн хэрэглээний чиг хандлагын талаар илтгэлдээ дурдсан юм.
Үндэсний геологийн албаны мэдээлсэн Монгол Улсын ашигт малтмалын батлагдсан нөөцийг танилцуулъя.
Interactive content by Flourish
Эндээс харвал манай орны зэсийн нөөц 56.5 сая тонн буюу зэсийн нөөцөөр дээгүүрт тооцогдох Чили, Перу, Австрали, ОХУ, Конго улсын дараа зургаадугаарт бичигдэж байна.
Дэлхийд зэсийн нөөцөөр тэргүүлж буй есөн улс /Дээр нь дарж нөөцийн хэмжээг харах боломжтой/:
Үүнээс жилд үйлдвэрлэх зэсийн хэмжээгээр нь авч үзвэл:
Вүүд Маккензи компанийн судалгаагаар 2026 оноос зэсийн эрэлт нийлүүлэлтээс давах чиг хандлагатай байгаа ба 2031 он гэхэд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү долоо орчим сая тоннд хүрч болзошгүй байгаа юм.
Дэлхий даяар зэсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж буйтай холбоотойгоор зэсийн үнэ ч өсөх хүлээлт үүссэн. Тухайлбал Дэлхийн банк зах зээл дээрх зэсийн үнийг дараах байдлаар таамаглажээ.
2010 оноос хойш Монгол Улсын экспортолсон зэсийн баяжмалын хэмжээ болон 2024, 2025 онуудад хэр хэмжээний зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөснийг танилцуулъя.
Эх сурвалж: gogo.mn А.Номин