ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 6 /Forbes/. Америкийн чип үйлдвэрлэгч “Нвидиа” компанийн зах зээлийн үнэлгээ лхагва гарагт анх удаа “Эпл”-ийнхийг давснаар дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт бичигдлээ.
Хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн үр дүнд хувьцааны ханш нь огцом өсөж буй “Нвидиа”-гийн зах зээлийн үнэлгээ лхагва гарагт 3.012 их наяд ам.долларт хүрсэн бол “Эпл” компанийнх 3.003 их наяд ам.доллар байна.
Энэ оны эхээр “Нвидиа” зах зээлийн үнэлгээгээрээ “Амазон” болон “Гүүгл”-ийг гүйцэж түрүүлсэн боловч “Майкрософт”-ийн /3.1 их наяд ам.доллар/ ард бичигдсэн хэвээр байна. Чип үйлдвэрлэгч тус компанийн хувьцаа лхагва гарагт 5 гаруй хувиар өссөнөөр 1,224.40 ам.доллар буюу түүхэн дээд үзүүлэлтдээ хүрчээ.
“Нвидиа” компани энэ оныг 1.2 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэйгээр эхлүүлсэн нь тухайн үеийн “Эпл”-ийн үнэлгээний тал хүрэхгүй хувьтай танцэж байлаа. Улмаар нэгдүгээр сарын эхээр 481 ам.доллар байсан “Нвидиа”-гийн хувьцааны ханш хоёр дахин өсжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан