МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Олимпик хауст танхим болон цахим хосолсон хэлбэрээр болж МҮОХ-ны Гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлыг батлав.
Мөн МҮОХ-ны гишүүнээр элсэх хүсэлтээ ирүүлсэн зургаан спорт холбооны үйл ажиллагааны төлөвлөгөөг сонслоо.
МҮОХ-ны Гишүүдийн хурал гуравдугаар сарын 23-ны пүрэв гарагийн 10:00 цагт Корпорейт зочид буудлын Их танхимд эхэлнэ.
Хурлаар МҮОХ-ны 2023-2024 оны ажлын төлөвлөгөө, төсөв болон дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.