Энэтхэгийн Нью Дели хотноо болж буй Олон улсын боксын холбоо /ОУБХ/-ны эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа ОУХМ О.Есүгэн Мозамбикийн тамирчинг 1 дүгээр үеийн 2 дахь минутанд хүч техникийн давуугаар яллаа.
Монголын боксын эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид баг нарын хамт өнөөдөр хилийн чанадыг зорив.
Тэд Киргизстанд болох олон улсын тэмцээнд оролцох юм байна. Мөн ирэх 5 дугаар сар болтол хилийн чанадад хамтарсан бэлтгэл болон олон улсын тэмцээнүүдэд оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн ДАШТ 2023 оны 5 дугаар сарын 1-14-нд Ташкент хотод явагдана.
Ташрамд дуулгахад, энэ сарын 18-нд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч Э.Бадарууган, М.Баянмөнх нар эр цэргийн баярын өдрийг тохиолдуулан Боксын эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчидтайгаа уулзаж амжилт хүссэн байна.