Энэтхэгийн Нью Дели хотноо болж буй Олон улсын боксын холбоо /ОУБХ/-ны эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьж байгаа ОУХМ Л.Алтанцэцэг Хятадын тамирчинтай тулалдаж 5:0-ээр ялав.
Тэрбээр энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь ялалтаа авснаар медалийн төлөө Узбекстаны тамирчинтай тулалдахаар боллоо.