Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд математикийн нарийн төвөгтэй асуудлыг уламжлалт аргуудаас хэдэн мянга дахин хурдан шийддэг DIMON хэмээх хиймэл оюуны загварыг бүтээжээ.
Хэсэгчилсэн дифференциал тэгшитгэл гэж нэрлэгддэг эдгээр асуудлууд нь инженерчлэл, шинжлэх ухаан, анагаах ухаанд чухал ач холбогдолтой боловч шийдвэрлэхэд олон хоног шаардагддаг байна. DIMON стандарт компьютер дээр үүнийг ердөө 30 секундэд шийдвэрлэх боломжтой.
1000 гаруй дижитал зүрхний загвар дээр туршсан DIMON нь хүний зүрхний цохилтыг нарийн тооцоолж, зүрхний хэм алдах эрсдэлийг үнэлж, эмчилгээ санал болгоход эмч нарт туслах юм.
Анагаах ухаанаас гадна DIMON нь сансар огторгуй, автомашин, иргэний инженерчлэл зэрэг салбарт хэрэглэгдэхүүнтэй. Дулаан, стресс, хөдөлгөөн зэрэг физик системийг хурдтай дуурайж инженерүүдэд илүү аюулгүй, илүү үр ашигтай бүтээгдэхүүн зохион бүтээхэд туслах юм.
Эх сурвалж: ЦХИХХЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!