Махаа авч идэхдээ ч анхаарах хэрэгтэй болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эрүүл мэнд Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
10 минут 15 секунд

Махаа авч идэхдээ ч анхаарах хэрэгтэй болжээ

Эрүүл монгол хүн байхын гол үндэс бол эрүүл, чанарын баталгаатай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх явдал бөгөөд монголчуудын хүнсний хэрэглээнд мах чухал байр суурь эзэлдэг.

Харин бид бэлчээрийн мал аж ахуйн цэвэр махаа идээд байна уу, эсвэл хорт хавдраар өвчлүүлэх мах идээд байна уу гэдэг нь өнөөдөр эргэлзээтэй болоод байгааг "Цагаан тун эрдэнэ" мал эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.

Монгол Улсын хөдөө аж ахуйн тэргүүлэх салбар болох мал аж ахуй эрчимтэй хөгжиж, малчдыг дэмжих идэвхтэй бодлогын хүрээнд 2022 онд 71.1 сая толгой малтай болоод байгаа билээ. Монгол Улсын хүн амын дийлэнх нь малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол, хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай билээ. Монголчуудын хувьд дотоодын хүнсний бүтээгдэхүүнд итгэх итгэл өндөр байдаг бөгөөд байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхийг илүүд үздэг.

Харин бид үнэхээр чанарын баталгаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан монгол малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж чадаж байгаа юу гэдэг асуудал бас л эргэлзээтэй болоод байна.

Тиймээ, эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх ойлголт иргэдэд маш дутмаг байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.

Манай улс жилд нийтдээ 15 сая мал нядалдаг бөгөөд түүний 10 гаруйхан хувийг нь үйлдвэрийн аргаар нядалж, үлдсэнийг нь гар аргаар нядлаад иргэдийн ширээнд хүргэдэг тухай ХХААХҮЯ-ны мэдээлэлд дурдсан байгаа.

Гар аргын нядалгаа хийгдсэнээр хэзээ, ямар антибиотик тариаг тухайн малд тарьсан болох, эмийн үлдэгдэл бий эсэх, гарал үүсэл нь тодорхой эсэх, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь тодорхой бус байдаг. Эрүүл, чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэхэд малчны хотноос эхлээд арчилгаа, маллагаа, эмчилгээний үйл явцаас эхлээд нядалгааны үйл явц, тээвэрлэлт, борлуулалт, үйлдвэрлэл гэсэн шат дамжлагыг дамждаг. Тиймээс энэ бүх шат дамжлагын үйл явцыг стандартжуулах, хянах зайлшгүй шаардлага байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр хүний биед антибиотикт дасал үүсч жилд 700 мянган хүн амь насаа алдаж байгааг онцолж байна. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмийн зохистой хэрэглээ, эмийн үлдэгдэлтэй махны талаарх ойлголтыг өгөх, сурталчилан таниулах сургалт, боловсролын чиглэлд анхаарснаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой бүрдэнэ.

Эмийн үлдэгдэлтэй мах, сүүний асуудлын талаарх ойлголтыг илүү тодотгон Цагаантун Эрдэнэ мал эмнэлгийн ерөнхий захирал, Малын их эмч С.Сарантуяа иргэд, олон нийтэд зориулан https://www.facebook.com/MongolMalEmneleg хуудсаар дамжуулан мэдээллийг хүргэн ажиллаж байгаа аж.

Та бүхэн энэ хуудсад нийтлэгдсэн зөвлөмжүүдээс эмхэтгэж доорх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Эмийн үлдэгдэлтэй махны хор хөнөөл юу вэ?

Малд хэрэглэсэн эмийн бодис, антибиотик малын биед хуримтлагдаж, бүрэн гадагшлаагүй байхад нь мах, сүүг бид бүхэн хүнсэндээ хэрэглэснээр тухайн эмийн үлдэгдэл, химийн бодис нь хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюул байдаг.

Мал, амьтны биед агуулагдах эмийн үлдэгдлүүд малын гаралтай бүтээгдэхүүнээр дамжин хүний биед харшил, хордлого, хорт хавдар, бэлгийн сулрал мөн удамшилд нөлөөлөх, антибиотикт тэсвэртэй нянгууд бий болох, ходоод гэдэсний хэвийн микрофлорууд устах гэх зэрэг олон эрсдлийг дагуулдаг юм байна.

Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн гажиг үүсгэх, хүүхдийн санах ойг сааруулж, мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөх зэрэг олон сөрөг үр дагавартай. Цаашлаад хүний мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдаж, цусны найрлага өөрчлөгдөн хорт хавдар үүсэх нөхцөл бүрддэг гэдгийг ДЭМБ-ийн судалгаагаар тогтоосон. Хорт хавдрын үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь Монголчууд бидний амьдралын хэв маяг, хүнс хоолны хэрэглээтэй салшгүй холбоотой.

Эмийн үлдэгдэлтэй махыг чанаж болгоод эсвэл дулааны болон физикийн арга хэрэглэн саармагжуулна гэж байхгүй. Харин ч дахин задраад өөр хортой бодис үүсэж идсэн хүний биед хортой бодисын нэгдэл, хуримтлал үүсгэдэг.

Хэрхэн эмийн үлдэгдэлтэй махны хэрэглээг хязгаарлах вэ?

Нэгд, малчдын мэдлэггүй байдлын улмаас мэргэжлийн байгууллагын оролцоогүй малын өвчнийг таамаг тавьж оношлох, зөвлөмж зааваргүй, хэмжээ тунг зөрчин эм тариаг дур мэдэн хэрэглэх нь тухайн малын мах, сүүнд эмийн үлдэгдэл үүсэх гол суурь нөхцлийг бүрдүүлж байна. Малчдын түгээмэл хэрэглэдэг ивомек тариа нь нэг сарын дараа малын биеэс бүрэн гадагшилдаг. Энэ хугацаа дуусаагүй үед мах, сүүнд эмийн үлдэгдэл хадгалагдсаар байх болно. Үүнийг онцлон анхаарч байх нь хүн ёсны эрхэмлэх чанар юм. Тус тариаг хавар хамуунаас, зун өтнөөс, намар хачигнаас хамгаалах зорилгоор түгээмэл хэрэглэгддэг гэдгийг сана.

Аль ч эм тариа, антибиотик нь оношлогдсон өвчинд зохих тунг тааруулан хэрэглэх бөгөөд арьсан дор тарих, булчинд тарих зэргээр ялгаатай эмчилгээг хийдэг гэдгийг анзаарч үзэх ёстой.

Хоёрт, нийтийн хоолны газар, мах, сүүний худалдаа эрхлэгчдийн мэдлэггүй байдлын улмаас тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, нийлүүлэлтийн үйл явцад хяналт сул тавьж, улмаар хямд үнийг чухалчлан худалдан авалт хийх байдал үүсэх нөхцөл бүрддэг.

Энэ байдлын улмаас иргэдийн хоол хүнсний аюулгүй байдалд дараах эрсдэлүүд үүсэх нөхцөл бүрддэг.

-Малчид эмчилгээ авахгүй болсон өвчтэй, эм тариагаар шахуулсан малыг шууд нядлан зах зээлд хямд үнээр нийлүүлэх хандлага гардаг.

-Иргэд эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх ойлголт багатайгаас болж эрүүл ахуйн хяналт тавих, гарал үүсэл, шинжилгээний бичиг шаардах, зэргээр хүнсний аюулгүй байдлаа өөрсдөө хангах тал дээр хангалтгүй байна.

Тиймээс эмийн үлдэгдэлтэй малын мах нь хүн амын эрүүл мэндэд маш хортой болохыг ойлгуулах, мэдээлэл сургалт зохион байгуулж малчид болон нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан ажиллах нь эн тэргүүний зорилт болоод байна. Энэ асуудал малын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ өндөртэй Монгол хүний эрүүл мэндэд нэн чухал шаардлагатай байна.

Эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх ойлголтыг олон нийтэд өгөх нь ямар үр дүнтэй вэ?

Иргэд, олон нийт эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх мэдлэгтэй болж, хяналт сайжирснаар дараах үр дүн гарна. Үүнд:

Малчид эмийн үлдэгдэлтэй махны талаар илүү сайн мэдээлэлтэй болсноор бие даан, дур мэдэн малын өвчнийг оношлох, эмчилгээ, тарилга хийх байдал буурч, мэргэжлийн байгууллага, малын эмчид ханддахыг чухалчилдаг болно.

Малчид малын тарилга туулга, эмийн бүтээгдэхүүнийг малдаа зохисгүй хэрэглэснээр өөрсдийнх нь болон бусдын эрүүл мэндэд хэрхэн хөр нөлөө учруулж буй талаар мэдлэг ойлголт олж авна. Ингэснээр хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй хангагдах, улмаар ХБӨ-ий тоо хэмжээ буурахад тодорхой нөлөө үзүүлнэ.

Малчид өвчтэй малыг эмчилгээний үр дүн гарахгүй байдлаас шалтгаалж шууд нядлах, махыг зах зээлд нийлүүлэх “мөнгө” төвтэй хандлагад бодит өөрчлөлт хийж, ёс зүй, мэдлэг боловсрол төвтэй “Хариуцлагатай малчин”-г бий болгоно.

Нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид эмийн үлдэгдэлтэй махны хор хөнөөлийн талаарх бодит мэдлэгийг олж авснаар гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээгүй мах худалдан авах байдлыг хязгаарлах, нухацтай, анхааралтай ханддаг дадал хэвшил бий болно.

Нийт ард иргэд малын гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа махны эрүүл аюулгүй байдалд чухалчлан анхаардаг, хэрхэн эрүүл мах худалдаж авах талаар, мах худалдан авахдаа гарал үүсэл, эм тариа вакциныг хэдийд тариулсэн эсэх дээр хяналт тавьдаг худалдан авалтын боловсролтой иргэд бий болно.

Хоол хүнс тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлыг хангах нь эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал үр дүнтэй.

Малын эмийн зохистой хэрэглээний талаар системтэй мэдлэг ойлголтыг малчид, мах, сүү борлуулагч, худалдаа эрхлэгчид, хэрэглэгчид болон мал эмнэлгийг холбосон хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх талаар Эрүүл мэндийн яам, НЭМҮТ, ХХААХҮЯ болон холбогдох газрууд төрийн бодлогоор дэмжлэг үзүүлж хамтран ажиллах шаардлагатай байна.

Эх сурвалж: "Цагаан тун эрдэнэ" мал эмнэлэг

ЭЗБХ: Ажлын хэсэг байгуулж, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна
ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

ӨНӨӨДӨР: 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарлаа

Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарлаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Хар материйг судлах шинэ дуран авайг хөөргөжээ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Сурвалжлага: 250 тэрбумын зардалтай COP17 Монголд юу үлдээв?

 Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

 Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ, Венесуэл түүхэн хэлцэл байгуулжээ

АНУ, Венесуэл түүхэн хэлцэл байгуулжээ

Ф.Хргович IBF-ийн хэт хүнд жингийн аварга боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголын баг өнөөдөр талбай дээрээ Вьетнамын шигшээг илт давуу ялав

Энэ онд 1.2 сая шахам тонн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байна

Ц.Уранчимэг: Монгол Улс байгаль хамгаалах санхүүжилтээ нэмж, манлайлах боломжоо харууллаа

Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй

ӨМНӨГОВЬ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын гүүрэн байгууламжийн тулгуурын ажлыг дуусгажээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, ЕХОБ-ны захиралтай уулзлаа

Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээрээс барилдана

ӨНӨӨДӨР: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өндөрлөнө

ӨНӨӨДӨР: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өндөрлөнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

ӨНӨӨДӨР: “Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн“ хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн“ хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Алтан намар-2026” өргөтгөсөн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна

Улаанбаатар 22-24  хэм дулаан байна

Улаанбаатар 22-24  хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байжээ

500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ

Маргааш “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно

ӨНӨӨДӨР: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Улаанбаатар 19-21  хэм дулаан байна

Улаанбаатар 19-21  хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ransomware бүлэглэлүүд олширч, кибер халдлагын эрсдэл нэмэгдэж байна

ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Тайж хайрханы бэлд эхэлнэ

Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Unitree компанийн хувьцааны ханш 6 дахин өсжээ

Unitree компанийн хувьцааны ханш 6 дахин өсжээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Х.Гарамханд: Дэлхийд үнэлэгдэхүйц орд олж, илрүүлэхэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг

Х.Гарамханд: Дэлхийд үнэлэгдэхүйц орд олж, илрүүлэхэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ж.Инфантино дөрөв дэх удаагаа сонгогдох эрхгүй гэжээ

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад орлоо

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

ӨНӨӨДӨР: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно

Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ

Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 2035 он гэхэд 2.6 их наяд ам.доллар давж болзошгүй байна

Н.Учрал: COP17 өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай