Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Булган, Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны 10 дугаар сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, Өдөртөө нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд болон хойд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж 8-10 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж 6-8 хэм дулаан байна.
2025 оны 10 дугаар сарын 07-11 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Маргааш Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 9-нд Дархадын хотгороор бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм,өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!