Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 6-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт МУБИС-ийн нэгдүгээр байранд: “Түүхийн шинжлэх ухаан, түүхийн боловсрол XXI зуунд” олон улсын оюутны IX хурал болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
13:00 цагт Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд: “Усан тойрог” гадаа талбайн нээлттэй үзэсгэлэн болно.
13:00 цагт Налайхын “Тавантолгой” түлшний үйлдвэрт: Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаалахтай холбогдуулан мэдээлэл хийнэ.
БЗД-ийн 37 дугаар хороо, Нарны замыг Жанжин клубтэй холбосон 1.5 км шинэ авто замын хөдөлгөөнийг нээнэ.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгоход хамтран ажиллах зорилготой “Итгэлцлийн аян” үргэлжилж байна.
Архангай аймагт: Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн төв комиссын улсын үзлэг үргэлжилж байна.
Өвөрхангай аймагт: 2025 оны II ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна.
Баян-Өлгий аймагт: Засгийн газрын Бүсийн хөгжлийг дэмжих бодлого, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Баруун бүсийн зөвлөгөө мэдээллийн цогц үйл ажиллагаа М.Хурманханы талбайд болно.
Дархан-Уул аймагт: МСБХ-ны дээд лигийн Алтан-Од-Пиратес, Бишрэлт Металл-Эс Жи АПЭС багийн тоглолт “Дархан Юнайтед Арена”-д болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!