Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 13-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийнэ.
Төрийн ордонд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
10:00 цагт ЧД-ийн Нэгдсэн эмнэлэг, нэгдүгээр амбулаторийн сургалтын танхимд: “Дархлаа ба вакцин” сэтгүүлчдэд зориулсан мэдээлэл хүргэх уулзалт, сургалт болно.
11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: 14 дүгээр сургуулийн дэргэдэх Шунхлай шатахуун түгээх станцтай холбоотой асуудлаар эцэг эхийн төлөөлөл болон иргэд мэдээлэл хийнэ.
Өнөөдөр: Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна.
-Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн” болно. -
Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Бий контемпорари арт галерейн 5 жилийн ойн “40 GHz” үзэсгэлэн олны хүртээл болж байна.
МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн "Намар" уламжлалт үзэсгэлэнг толилуулж байна.
УДЭТ-т: Тус театрын уран бүтээлчид Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжгийг тайзнаа толилуулна.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж буй “Итгэлцлийн аян” энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Архангай аймагт: “АРХАНГАЙ АБИЛИМП-2025” ур чадварын уралдаан болно.
Сэлэнгэ аймагт: “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” энэ сарын 22 хүртэл үргэлжилнэ.
Завхан аймагт: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3 хүртэл үргэлжилнэ.
Намрын ногоон өдрүүд ургацын баяр болж байна.
Ховд аймагт: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ.
Бүх аймагт: намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ.
Токио хотод: “Монгол хаан” жүжгийг энэ сарын 20 хүртэл толилуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!