
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 9 дэх өдрийн /2026.05.18/ барилдааны тоймыг толилуулж байна.
Рога А.Амарсанаа/М-14/ энэ өдөр Ваканошо/М-16/-той учраа тааран барилдаж түүнд цүкиотоши мэхээр унаснаар 5 даваа, 4 унаатай болоод байна.
Котоейхо/М-13/ Тобизарү/М-15/-тэй барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар тэд адилхан 2 унаа, 7 даваатай болов.
Өнөөдөр ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-13/ Шиши/М-12/-тэй учраа тааран барилдаж түүнд цүкиотоши мэхээр унаснаар 9 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Өнөөдөр Чиёошома Г.Мөнхсайхан/М-7/, Асанояама/М-10/-тай учраа таарч барилдан түүнд ошидаши унаснаар 4 даваа, 5 унаатай болов.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-8/ өнөөдөр Чураноүми/М-6/-тай оноолт тааран барилдаж түүнд цүкидаши мэхээр унаснаар тэд адилхан 5 даваа, 4 унаатай боллоо.
Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-8/ энэ өдөр Шодай/М-5/-тай таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар тэд адилхан 3 даваа, 6 унаатай боллоо.
Комүсүби Вакатакакаге энэ өдөр Сэкиваке Котошохо-той оноолт таарч хүч үзэн барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 7 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.


Сэкиваке Атамифүжи энэ өдөр Дайэйшёо/М-4/-той учраа тараан хүч сорьж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 5 даваа, 4 унаатай болов.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Вакамотохарү/М-5/-тэй учраа таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр давснаар 8 даваа, 1 унаатай болов.

Озэки Котозакүра энэ өдөр Гонояама/М-4/-тай таарч барилдан түүнд хатакикоми мэхээр унаснаар 2 даваа, 7 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!