
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 11 дэх өдрийн /2026.05.20/ барилдааны тоймыг толилуулж байна.
Өнөөдөр ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-13/ Кимбозан/М-11/-тай учраа тааран барилдаж түүнийг цүкиотоши мэхээр давснаар 9 унаа, 2 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Хакүнофүжи/М-10/ энэ өдөр Фүжирёога/М-17/-тэй учраа тааран барилдаж түүнийг уватэнаге мэхээр давснаар тэд адилхан 8 даваа 3 унаатай боллоо.
Рога А.Амарсанаа/М-14/ энэ өдөр Аби/М-9/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 6 даваа, 5 унаатай болоод байна.
Асахакүрюү Р.Жамъянтогтох/М-8/ башёгийн 11 дэх өдөр Токихаяатэ /М-12/-тэй хүч үзэн түүнд шитатэнаге мэхээр унаснаар 3 даваа, 8 унаатай боллоо.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-8/ өнөөдөр Котоейхо/М-13/-той оноолт тааран барилдаж түүнд окүринаге мэхээр унаснаар 5 даваа, 6 унаатай болсон бол Котоейхо 9 даваа, 2 унаатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.
Өнөөдөр Чиёошома Г.Мөнхсайхан/М-7/, Вакамотохарү/М-5/-тэй учраа таарч барилдан түүнд ошитаоши мэхээр унаснаар 4 даваа, 7 унаатай болов.
Башёг тэргүүлэгчдийн нэг Гонояама/М-6/ энэ өдөр Ичияамамото/М-2/-той таарч барилдан түүнд хикиотоши мэхээр унаснаар 8 даваа 3 унаатай болоод байна.
Сэкиваке Котошохо энэ өдөр Фүжисэйүн/М-6/-тэй оноолт таарч хүч үзэн барилдаж түүнийг ошитаоши мэхээр давснаар 7 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Сэкиваке Атамифүжи Чураноүми/М-6/-тэй учраа тараан хүч сорьж түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 6 унаатай болов.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Комүсүби Вакатакакаге-тэй учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 9 даваа, 2 унаатай болов.
Озэки Котозакүра энэ өдөр Шодай/М-5/-тай таарч барилдан түүнд окуридаши мэхээр унаснаар 3 даваа, 8 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!