Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Литва Улсын Вильнюс хотноо зохион байгуулагдсан Олон улсын биологийн 37 дугаар олимпиад (IBO 2026)-д Монгол Улсын баг амжилттай оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.
Мөнгөн медаль
- Ш.Анун – Шинэ Эрин сургуулийн 10 дугаар ангийн сурагч
Хүрэл медаль
- С.Сансармаа – Монгол Тэмүүлэл сургуулийн 12 дугаар ангийн сурагч
- Т.Буян-Амгалан – Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч
Долоодугаар сарын 12–18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус олимпиадад 80 гаруй улсын 300 гаруй сурагч биологийн шинжлэх ухааны мэдлэг, ур чадвараараа өрсөлджээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!