Өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 21-ний Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
14:00 цагт “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр" сэдвээр Австрийн ШУА-ийн Иран судлалын хүрээлэнгийн доктор Стефан Камола лекц уншина.
14:00 цагт ГЕГ-ын байранд: Гаалийн ерөнхий газраас Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгуулна.
Монголын уран зургийн галерейд: Уран бүтээлч Ц.Мядагмаагийн “Сэтгэлийн өнгө-2” бие даасан үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл гарна.
Монголын уран зургийн галерейд: “Бэхээр орон зай бүтээхүй” БНХАУ-ын I дэсийн 7 шилдэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 27-нийг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд: "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл гарна.
Хархорум музейд: “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.
АНУ-ын Цагаан ордонд: Ерөнхийлөгч Д.Трамп Ливаны Ерөнхийлөгч Мишел Ауныг хүлээн авч уулзана.
АНУ-ын Оклахома сити хотноо: Каноэ завины слалом төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-ныг хүртэл болно.
Хонконг хотноо: Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл болно.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!