
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё 2026 оны 7 дугаар сарын 12-нд эхэлсэн бөгөөд Нагоя хотноо шинээр ашиглалтад орсон IG Arena (Айти Интернешнл Арена) ордонд амжилттай үргэлжилж байна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Нагоя башёгийн 10 дахь өдрийн /2026.07.21/ барилдааны тоймыг толилуулж байна.
Энэ өдөр Онокацү/М-15/ Б.Чойжилсүрэн Нишикифүжи/М-10/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 1 даваа, 7 унаатай боллоо.
Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-12/ өнөөдөр Шиши/М-14/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давж 3 даваа, 7 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-10/ энэ өдөр Такеруфүжи/М-13/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаж 3 даваа, 7 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа/М-10/ башёгийн 10 дахь өдөр Шодай/М-6/-тай учраа тааран барилдаж түүнийг окуридаши мэхээр хаяж 4 даваа, 6 унаатай боллоо.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/ өнөөдөр Фүжирёога/М-9/учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 4 даваа, 6 унаатай болоод байна.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Хакүнофүжи/М-3/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 8 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Озэки Котозакүра өнөөдөр Комүсүби Охо-той хүч үзэн барилдаж түүнийг уватэхинэри мэхээр давснаар 5 унаа, 5 даваатай болсон.
Их аварга Хоошёорюү башёгийн 10 дахь өдөр Сэкиваке Аонишики-тэй учраа таарч барилдан түүнд уватэнаге мэхээр унаснаар 6 даваа, 4 унаатай болсон бол Аонишики 9 даваа, 1 унаатай болж, Котоейхо/М-7/-гийн хамт Нагоя башёг тэргүүлсээр байна.

Их аварга Оносато өнөөдөр Комүсүби Дайэйшёо/М-4/-той оноолт тааран хүчээ сорьж түүнийг абисэтаоши мэхээр давснаар 6 даваа, 4 унаатай боллоо.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!