
Өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 22-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр тохиож байна.
11:00 цагт Үндэсний статистикийн хорооны байранд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно.
Монголын уран зургийн галерейд: Уран бүтээлч Ц.Мядагмаагийн “Сэтгэлийн өнгө-2” бие даасан үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл гарна.
Монголын уран зургийн галерейд: “Бэхээр орон зай бүтээхүй” БНХАУ-ын I дэсийн 7 шилдэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 27-нийг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд: "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл гарна.
Өнөөдөр: Эрдэнэт хотын 50 жил, "Хангайн бүсийн их хурд-2026" наадам эхэлнэ.
Хархорум музейд: “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.
Өнөөдөр: Энэтхэгийн төрийн далбааны өдөр тохиож байна.
АНУ-ын Оклахома сити хотноо: Каноэ завины слалом төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-ныг хүртэл болно.
Хонконг хотноо: Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл болно.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!