БУЭНОС-АЙРЕС, 2026 оны долоодугаар сарын 23. /ТАСС/. ДАШТ-ий финалын тоглолтын дараа эх орондоо буцахаар Нью-Йоркийн нисэх онгоцны буудалд ирээд байсан Аргентины хөл бөмбөгийн холбооны /AFA/ ерөнхийлөгч Клаудио Тапиа-г АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд саатуулжээ. Энэ тухай Аргентины телевизийн TN суваг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, ерөнхийлөгч болон түүнийг дагалдан яваа хэд хэдэн хүний компьютер, гар утсыг хураан авсан байна. Шүүхийн баримт бичигт дурдсанаар, Тапиа болон AFA-гийн санхүүч Пабло Товигино, тус холбоотой хамтран ажилладаг бизнес эрхлэгч Хавьер Фарони нар энэ сарын 30-ны өдөр Флорида муж улсын Өмнөд тойргийн шүүхэд ирж мэдүүлэг өгөх ёстой.
Энэ хүмүүсийг саатуулсан нь AFA-д холбогдох санхүүгийн ба арилжааны хэлцлүүдтэй холбоотой ажээ. Тодруулбал, Фарони эхнэрийн хамтаар Өмнөд Флоридад 11 сая долларын үнэ бүхий тансаг зэрэглэлийн 4 үл хөдлөх хөрөнгө худалдан авсныг мөрдөн шалгаж байгаа юм.
Үүний зэрэгцээ АНУ-ын Хуульзүйн яамнаас AFA-гийн санхүүг шалгаж байгаа бөгөөд Америкийн банкуудаар дамжуулан гуйвуулсан тус холбооны мөнгө нь санхүүгийн луйврын гэмт хэрэгт холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!