
Өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 24-ний Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
17:00 цагт “Бий Контемпорари” арт галерейд: “Сүүлчийн зүүд/Уур амьсгалын өөрчлөлт” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.
18:00 цагт "Монгол арт" галерейд: “Art Gwangju Connect” соёлын солилцооны тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.
Монголын уран зургийн галерейд: “Бэхээр орон зай бүтээхүй” БНХАУ-ын I дэсийн 7 шилдэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 27-нийг хүртэл гарна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн 8 дугаар сарын 3-ныг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд: "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл гарна.
Өнөөдөр: Эрдэнэт хотын 50 жил, "Хангайн бүсийн их хурд-2026" наадам үргэлжилж байна.
Говь-Алтай аймагт: Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно.
Завхан аймагт: баруун бүсийн Даншиг наадам болно.
Өвөрхангайн Хархорум музейд: “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.
Доминикан улсын нийслэл Санто Доминго хотноо: Төв Америк ба Карибын тэнгисийн орнуудын спортын наадам эхэлнэ.
АНУ-ын Оклахома сити хотноо: Каноэ завины слалом төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-ныг хүртэл болно.
Хонконг хотноо: Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл болно.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!