
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё 2026 оны 7 дугаар сарын 12-нд эхэлсэн бөгөөд Нагоя хотноо шинээр ашиглалтад орсон IG Arena (Айти Интернешнл Арена) ордонд амжилттай үргэлжилж байна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Нагоя башёгийн 13 дахь өдрийн /2026.07.24/ барилдааны тоймыг толилуулж байна.
Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-12/ өнөөдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-15/-тэй оноолт тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 5 даваа, 8 унаатай боллоо. Харин Онокацү 3 даваатай болов.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-10/ энэ өдөр Кимбозан/М-14/-тэй таарч барилдан түүнд шитатэхинери мэхээр унаж 4 даваа, 9 унаатай болоод байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/ өнөөдөр Асанояама/М-10/-тэй учраа таарч барилдан түүнд уватэнаге мэхээр унаснаар 5 даваа, 8 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа/М-10/ энэ өдөр Ичияамамото/М-4/-той учраа таарч барилдан түүнийг шитатэнаге мэхээр давснаар 7 даваа, 6 унаатай боллоо.[U1]
Сэкиваке Котошохо өнөөдөр башёг тэргүүлэгчдийн 2 дугаар эгнээнд яваа Такаясү /М-7/-той учраа тааран барилдаж түүнийг окүридаши мэхээр хаяснаар 6 даваа, 7 унаатай болов.
Озэки Котозакүра энэ өдөр Шиши/М-14/-тэй хүч үзэн барилдаж түүнийг шитатэдашинаге мэхээр давснаар 5 унаа, 8 даваатай болоод байна.
Нагоя башёгийн 13 дахь өдөр Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Сэкиваке Аонишики нар учраа таарч барилдан Киришима өрсөлдөгчдөө мэхээр унаснаар 10 даваа 2 унаатай болж, Аонишики 11 даваа, 2 унаатай ганцаараа башёг тэргүүлж эхэллээ.

Их аварга Оносато өнөөдөр Такеруфүжи/М-13/-тэй оноолт тааран хүчээ сорьж түүнийг ёрикири мэхээр давснаар 7 даваа, 6 унаатай боллоо.

Их аварга Хоошёорюү башёгийн 13 дахь өдөр Сэкиваке Атамифүжи-тэй учраа таарч барилдан түүнд ёритаоши мэхээр унаснаар 7 даваа, 6 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!