Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро
 
Ангилал
Нийгэм Аялал жуулчлал Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
11 минут 50 секунд

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

УЛААНБААТАР, 2026 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНМонтенегро улсын Ерөнхийлөгч Яков Милатович энэ өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ бол Монтенегрогийн төрийн тэргүүний манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн өмнөхөн тохиож байгаагаараа онцлогтой.

Монтенегро гэдэг нэршил нь “Хар уул” гэсэн утгатай бөгөөд Балканы орнуудын иргэд тус улсыг “Црна Гора”, оросууд “Черногория” гэж нэрлэдэг бол олон улсын тавцанд тус улсыг Монтенегро хэмээн англиар нэрлэдэг. Энэ нэрний үндэс нь Ловчен гэдэг уултай холбоотой бөгөөд түүний бэл нь бараан өнгийн шилмүүст ойгоор бүрхэгдсэн, холоос маш гүн харанхуй харагддаг тул 14 дүгээр зууны үед Адриатын тэнгисийн эргээр аялж явсан Венецийн худалдаачид тэрхүү уулыг хараад “Монтана негра” гэж нэрлэсэн нь уламжилагдсаар балканчууд “Црна Гора” гэх болж, Монтенегро улсын нэр үүссэн гэдэг.

Эртний ба нэн шинэ түүхэн дэх Монгол-Монтенегрогийн харилцаа

XIII зууны түүхийг сөхвөл, Монголын Эзэнт гүрний Европ дахь байлдан дагуулалтын үед Хадан жанжны цэргүүд Унгарын IV Бела хааныг мөшгин өнөөгийн Монтенегро улсын Котор, Будва, Бар, Ульниц хотоор дайран өнгөрч байсан тухай Унгарын “Chronicon Pictum” болон бусад эх сурвалжид дурдсан байдаг аж. Түүнчлэн 13 дугаар зууны үед Монголын Эзэнт гүрнээр аялж байсан Плано Карпини өнөөгийн Монтенегро улсын Бар хотноо амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрүүлсэн тухай баримт бий.

Монголын анхны сонин болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегрогийн тухай нийтлэл гарч, газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо болон онцлог байдлынх нь талаар бичиж байв.

Монгол, Монтенегро хоёр улсын харилцааны нэн шинэ түүхийн хуудсыг сөхвөл, 1945 оноос 1992 оны хооронд Зүүн Өмнөд Европ, Балканы хойгт оршин тогтнож байсан ХБНСЮУ буюу Югославтай тогтоосон харилцаа идэвхтэй хөгжиж байв.

Социализмын үед манай улсын бүтээн байгуулалтад Югославын мэргэжилтнүүд гар бие оролцож байсныг онцлон дурдах нь зүйтэй. Тухайлбал, 1986 онд Югославын зээл тусламжаар Савхин эдлэлийн үйлдвэрийг барьж, Швейцар, Баруун Герман, Итали, Английн өндөр технологийн тоног төхөөрөмжөөр тоноглосноор европ стандартын савхин хувцас үйлдвэрлэх эх суурийг тавьсан юм. 1987 онд Югославын мэргэжилтнүүдийн Улаанбаатар хотод барьсан хөрсний ус зайлуулах анхны системийн инженерчлэлийн шийдэл нь маш чанартай хийгдсэн тул өнөөдрийг хүртэл ашиглагдсаар байна. Хоёр улсын харилцаа 1990 он хүртэл эрчимтэй хөгжиж байсны нэгэн тод илрэл бол Улаанбаатар хотын өнгө төрхийг чимсэн “Чингис хаан” зочид буудал билээ. Эдгээр бүтээн байгуулалтад монтенегро гаралтай Югославын иргэд оролцож байв.

Мөн Югослав улсад Монголын 50 гаруй иргэн хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэний зарим нь Монтенегрогийн нийслэл Титоград хотод /одоогийн нийслэл Подгорица хот/ суралцаж байсан тухай мэдээлэл бий.

Монтенегро гаралтай Югославын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, дипломатч Велько Мичунович 1956–1958 ба 1967–1971 онуудад БНМАУ-д хавсран суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байжээ. Тэр үеийн БНМАУ 70 жилийн тэртээ буюу 1956 онд Югославтай дипломат харилцаа тогтоосон байв.

Монгол Улс ба БНМонтенегро Улсын хооронд 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоосноос хойш 20 жил өнгөрч байна. Хоёр улс олон улсын байгууллагууд, тухайлбал НҮБ болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХБ) хүрээнд хамтран ажилладаг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж, хоёр талын хооронд өндөр, дээд түвшний айлчлалууд хийх, улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийлж байв.

Түүхийн эргүүлэгт татагдсан Монтенегро ба өнөө цагийн Монтенегро

Европын зүүн өмнөд хэсэгт, Балканы хойгийн баруун хэсэгт, Адриатын тэнгисийн эрэг дагуу орших Монтенегро бол нийт 630 мянга гаруй хүн амтай, 13 883 хавтгай дөрвөлжин газар нутагтай, Балканы хойгийн хамгийн жижиг улс юм.

Манай эринээс өмнөх 40 мянган жилийн тэртээ өнөөгийн Монтенегрогийн нутагт хүн амьдарч байсны ул мөр бий. Эртний Грек, Ромын үед энэ нутагт төрийн бүтэц бий болсны дараа иллирийчүүд хэмээх индо-европ угсааны овог аймгууд суурьшиж, мал аж ахуй, худалдаа, гар урлал эрхлэн амьдарч байжээ. МЭӨ III зуунд Черногорийн эрэгт грекчүүд бууснаар хот суурин газруудаа байгуулж эхлэв. МЭ I зууны үед Ромын эзэнт гүрэн уг нутгийг булаан эзэлж, Европ тив бүхэлдээ ромчуудын мэдэлд оров. Ромын гүрэн нуран унаснаар Черногор Византын эзэнт гүрэнд эзлэгджээ. 13 дугаар зуунд Черногор тусгаар тогтнох эхлэл тавигдаж, Дукляны улс байгуулагдаж, Черногор, Серб, Босни ба Херцеговин, Хорватын зарим хэсгийг захирах болов.

Үүнээс хойш Черногор нь олон зуун жилийн турш Османы эзэнт гүрэн, Венецийн БНУ, Австри-Унгарын эзэнт гүрэн зэрэг томоохон гүрнүүдийн нөлөөнд байв.

1878 оны Берлиний конгрессоор Монтенегрогийн тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн бол XX зуунд дэлхий дахины байдал дахин өөрчлөгдсөнөөр Югославын бүрэлдэхүүнд оржээ.

1990-ээд оны эхээр ХБНСЮУ задран бутарсны дараа Монтенегро, Серби хоёр холбооны улсын бүтцийг хадгалан үлдэв.

Улмаар 2006 оны тавдугаар сарын 21-нд Монтенегрод болсон бүх нийтийн санал асуулгын дүнгээр монтенегрочууд Сербитэй байгуулсан холбооноос гарч, тусгаар улсаа байгуулах шийдвэр гаргажээ. Европын Холбооноос “тусгаар улс болохын тулд санал асуулгад оролцогчдын 55-аас доошгүй хувь нь тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн байх ёстой” гэх босгыг тавьсан бөгөөд оролцогчдын 55.5 хувь нь тусдаа улс болохын төлөө саналаа өгчээ. Улмаар 2006 оны зургаадугаар сарын 3-нд тусгаар тогтнолоо зарласнаар Монтенегро нь XXI зуунд Европын газрын зураг дээрх хамгийн залуу улс болов. Мөн сарын 28-ны өдөр тус улс НҮБ-ын 192 дахь гишүүнээр элслээ. 2017 оны зургаадугаар сард Монтенегро улс албан ёсоор НАТО-гийн гишүүн болов.

2026 оны байдлаар, тус улсын нэг хүнд ногдох ДНБ нь 16 380 ам.доллар, худалдан авах чадварын паритетаар тооцвол 36 130 ам.доллар болж байгаа бөгөөд ДНБ-ий жилийн өсөлт 2.8 орчим хувьтай байна.

Монтенегрогийн эдийн засаг бол цар хүрээ багатай, нээлттэй, харьцангуй эмзэг бүтэцтэй тогтолцоо бөгөөд Европын эдийн засгийн интеграцид нэгдэхээр бэлтгэж байна. Тодорхой хэлбэл, 2028 онд гэхэд Европын Холбоонд гишүүнээр элсэх зорилтыг дэвшүүлжээ.

Үйлчилгээний салбар нь нэмүү өртгийн 78.8 хувийг бүрдүүлдэг бөгөөд ялангуяа аялал жуулчлалын салбар бол эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч юм. Газарзүйн байршил, тааламжтай уур амьсгал, түүх-соёлын баялаг өв нь аялал жуулчлалын салбарын чадавхийг тодорхойлогч гол хүчин зүйлс мөн.

Монтенегрогийн тухай сонирхолтой баримтууд:

  • Тус улсын үндэсний валют нь евро боловч Европын Холбооны бүрэлдэхүүнд багтдаггүй, нэгдсэн валют хэрэглэх талаар тус холбоотой гэрээ байгуулаагүй учраас мөнгө хэвлэх эрхгүй ажээ. Голдуу жуулчид тус улсад бэлэн мөнгө авчирдаг гэнэ.
  • Нутаг дэвсгэрийн 40 гаруй хувь нь ойгоор бүрхэгдсэн.
  • Европт хамгийн өндөрт тооцогдох авто замын гүүр бол Тара хавцал дээгүүр тавьсан Журжевичийн гүүр бөгөөд 160 м өндөр, 366 м урт ажээ. Мөн Балканы хойг дахь хамгийн өндөр төмөр замын гүүр /198 м/ Монтенегрод байдаг.
  • Монтенегрогийн хүн амын 70 орчим хувь нь үнэн алдартны шашинтнууд, 21 хувь мусульман шашинтнууд, 4 орчим хувь нь католик шашинтнууд ажээ.
  • Монтенегрочууд бол Европт төдийгүй дэлхийд хамгийн нуруулаг хүмүүс юм. Эрэгтэйчүүдийн дундаж өндөр нь 183-185 см, эмэгтэйчүүдийнх 170 см ажээ.
  • Монтенегрогийн Бар хотод 2 мянга орчим жилийн настай чидун жимсний мод өнөөг хүртэл үр жимсээ өгсөөр байна.
  • Царина хот дахь Ариун Илигийн сүм бол Европын хамгийн өндөр сүм бөгөөд далайн түвшнээс дээш 1800 м өндөрт оршино.
  • Тара голын хавцал нь гүнээрээ /1300 м/ АНУ-ын Их хавцлын дараа дэлхийд хоёрдугаарт ордог.
  • Тус улсын Котор хотыг бүхэлд нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад оруулсан байдаг.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ