Өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 9-ний Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад есдүгээр сарын 9-11-нд албан ёсны айлчлал хийнэ.
09:00 цагт Төрийн ордонд: Байнгын хороодын хурал эхэлнэ.
09:00 цагт “Чингис хаан” үндэсний музейд: “Бүс нутгийн түүх, соёлын уулзвар дахь Монгол орон ба монголчууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
10:00 цагт: “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлнэ.
10:30 цагт УИХ-ын гишүүн М.Энхцэцэг УИХ-ын чуулганы танхимын үүдэнд: ЭХЯ-наас зарласан говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний аукционтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд лам нарын гэгээн дурсгалд зориулан босгосон Хамбын овоо дахь “Давхарлагт байшин суварга”-д цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлнэ.
14:00 цагт Төрийн ордны “Их Засаг” танхимд: БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 үр дүнгийн мэдээллээр хэвлэлийн хурал хийнэ.
19:00 цагт "МБанк арена"-д: Сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын өмнөх тоглолт "Эс Жи Эйпс"-"Сэлэнгэ Бодонс" багийн хооронд болно.
14:00 цагт Өмнөговь аймгийн Говийн байгаль, түүхийн музейд: Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан Монгол Улсад өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүхэн үйл явц, шалтгаан нөхцөл, үр дагавар болон өнөөдөр бидний авч үлдэх сургамжийн тухай илтгэл тавина.
“HUE арт” галерейд: Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл гарна.
Богд Хааны ордон музейд: “Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн гарч байна.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд: “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн үргэлжилж байна.
Малайзын Пахан мужид болж буй ширээний теннисний Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцож байна.
БНХАУ-д: Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум болж байна.
ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!