Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
22 минут 22 секунд

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.04.27) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 13 минутад эхэлж, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.

Засгийн газраас 2022 оны арван нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2022 оны 12 сарын 02, 08-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаар ахлуулж, гишүүдэд Ш.Адьшаа, Х.Булгантуяа, Т.Доржханд, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг хэлэлцсэн байна. Тухайлбал, төслийн зарим нэр томьёог Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас баталсан нэр томьёоны тодорхойлолт, тайлбартай нийцүүлэн өөрчилжээ. Жуулчны үйлчилгээ үзүүлэгч иргэний үйл ажиллагааг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал болгон өөрчлөн найруулж, тус жуулчлалд нүүдэлчдийн соёл, ахуй, зан заншлыг танилцуулан сурталчлах, зочны гэрээр болон ердийн хөсгөөр үйлчлэх, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хамааруулж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг эрхлэгч нь эрх бүхий байгууллагаас баталсан техникийн зохицуулалт, стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж байх шаардлагатай хэмээн үзэж, холбогдох саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.

Тодорхой газар нутгийг тогтвортой аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, байгаль, түүх, соёлын өв, аялал жуулчлалын нөөцийг хамгаалах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн, орон зайн зохистой төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүстэй байх, тус бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа, газар ашиглалтад холбогдох техникийн зохицуулалт, стандартыг мөрдөх, түүнд нийцсэн менежментийн төлөвлөгөөтэй байх нь зүйтэй гэж үзсэн байна.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч-тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий, аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцогчдыг сургалт, зөвлөгөө, мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах, аялал жуулчлалын байгууллагын ажилтны баримтлах мэргэжлийн ёс зүйн дүрмийг боловсруулж, батлах үндсэн чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байх шаардлагатай хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аялал жуулчлалын бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацыг үндэслэн отоглох цэг байгуулах байршлыг тогтоох талаар төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд төвлөрүүлэх орлогын эх үүсвэр тодорхойгүй тул тусгай сан байгуулах шаардлагагүй гэж үзэн төслөөс уг сантай холбоотой зохицуулалтыг хасах, үүнтэй холбогдуулан дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцааж, Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлж боловсруулах гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Ан агнуурын нөхцөл нь нэлээд хугацаанд зохицуулалтгүй байснаас олон сөрөг үр дагавар гарч байсныг төрөөс зохицуулж, тодорхой менежмент хэрэгжүүлсний үр дүнд хүрээд байгааг Б.Пүрэвдорж гишүүн хэлсэн. Харин төсөлд аргаль хонь, янгир ямаа, идлэг шонхор шувуу, тул загасыг агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар худалдаалах зохицуулалт тусгасан байгааг шүүмжилж, үр дагаварын талаар тайлбарлаад, ямар өөрчлөлт орсон талаар тодруулав. Засгийн газраас орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэн, тухайн жилдээ ан агнуурын тусгай зөвшөөрлийн тоо, толгойг нарийвчлан тогтоох зохицуулалт хийх бөгөөд төсөл дэх холбогдох заалтад өөрчлөлт оруулаагүй гэдэг хариултыг Х.Ганхуяг гишүүн өглөө.

Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Ц.Даваасүрэн нар төслийн анхны хэлэлцүүлгийн бэлтгэлтэй холбогдуулан санал хэлсэн бол Ж.Чинбүрэн гишүүн эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд төсөлд тусгасан эсэхийг лавлав. Мөн тэрбээр, уламжлалт анагаах ухаан, рашаан, сувилал гэх зэрэг бусад улс орнуудад байхгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэхийн тулд төсөлд “эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар” хэмээн тусгайлан тусгаж, хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалтуудыг тусгах шаардлага бий гэдэг саналыг хэлсэн. Төсөлд тусгайлсан зохицуулалт байхгүй ч аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэг хэлбэр гэдэг агуулгыг тусгасан хэмээн Х.Ганхуяг гишүүн хариулт өгсөн.

Хуулийн төслийг баталснаар ойрын гурван жилийн хугацаанд дотоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломж бүрдэнэ, энэ хүрээнд эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар ч хамрагдах боломжтой гэлээ.

Төслийг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг саналыг Г.Мөнхцэцэг гишүүн илэрхийлэв.

Ийнхүү гишүүд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны ирц, санал хураалтын мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж байх зохицуулалтын талаар мэдээлэл өгсөн.

Тэрбээр “Улсын Их Хурлын гишүүдийн хуралдааны ирц, хууль эцэслэн батлах санал хураалтын мэдээллийг ил тод, нээлттэй мэдээлж байх шаардлагыг төрийн бус байгууллагууд, иргэдээс удаа дараа ирүүлж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дугаар хэсэгт “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Нийтийн мэдээллийг ашиглахад хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх, хүн, хуулийн этгээд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг бүрдүүлнэ” гэж заасан. Улсын Их Хурлын гишүүдийн хууль батлахад өгсөн саналын мэдээлэл нь нууцад хамаарахгүй. Харин хуралдааны тэмдэглэлийг албажуулах, нийтлэх, архивт шилжүүлэхэд хугацаа шаардлагатай байдаг. Үүнийгээ цэгцэлж, олон нийтэд ил тод болгохыг Тамгын газарт үүрэг болгож байна.

Шаардлагатай бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, холбогдох журмуудад өөрчлөлт оруулж, мэдээллийг ил тод болгох нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдрөөс эхлээд гишүүдийн ирцийн мэдээ, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээллийг ил тод болгож иргэний мэдэх эрхийг хангахыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон Улсын Их Хурлын Тамгын газарт үүрэг болгож байна. Гишүүдийн ирцийн мэдээ, хууль эцэслэн батлахад өгсөн саналууд ард түмэн, сонгогчдод тань нээлттэй, ил тод мэдээлдэг болж байна” гэлээ.

Ийнхүү гишүүдэд мэдээлэл өгсний дараа Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төслийг нягтлах шаардлагатай талаар хэлж, Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8-д “Хуралдааны үед нам, эвслийн бүлэг тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авахаар бол хуралдаан даргалагч тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан завсарлагын хугацааг тогтооно” гэж заасан байдаг бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нэг хоногийн завсарлага өгч буйгаа мэдэгдлээ.

Дараа нь Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт Улсын Их Хурлын 2023 оны дөрөвдүгээр сарын 06, 07-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8 дахь хэсгийг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэх горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Эдийн засгийн байнгын хороонд буцаасан.

Байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах үед хуулийн төслийн зарим нэр томьёоны тодорхойлолтыг тодорхой болгох, төмөр замын суурь бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тохиолдолд түншлэлийн гэрээнд суурь бүтцийг төрийн өмчлөлд шилжүүлэх хугацаа, нөхцөлийг зайлшгүй тусгаж өгөх, энэ хугацаанд суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь тээвэрлэгчийн үйл ажиллагааг давхар эрхэлж болох зохицуулалтыг төсөлд нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд ажлын хэсгээс бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхлэв. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж “Төслөөр салбарын сайд нь 27 журам батлах зохицуулалттай байгаа, харин шүүх зөвхөн Засгийн газрын баталсан журмыг мөрддөг. Тиймээс журмуудыг Засгийн газар батлах шаардлагатай, төсөлд ийм зохицуулалт тусгамаар байна. Түүнчлэн бүлгийн хуралдаанаар төслийг хэлэлцэх шаардлага бий” гээд тав хоногийн завсарлага хүслээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох зохицуулалтын дагуу нэг хоногийн завсарлага өгч буйгаа мэдэгдлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хууль зүйн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зүйл бүрээр хэлэлцжээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим заалт болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй талаар тус тус зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр зарчмын зөрүүтэй санал гаргасан болохыг санал, дүгнэлтэд дурджээ.

Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын 16 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 3.2, 3.3 дахь хэсгийг хасаж, 1 дүгээр зүйлийн 4 дэх заалтын “22 дугаар зүйлийн 22.2, 22.3 дахь хэсэг” гэснийг “14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэг” гэж өөрчилж, мөн зүйлийн 3 дахь заалт болгон шилжүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хууль санаачлагчид буцаахыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ийнхүү Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Төсвийн байнгын хорооны 2023 оны 01 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нар ажиллажээ. Байнгын хороо дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.

Монгол Улсыг гадаад улсад сурталчлах Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор зөвхөн гадаад улсад бараа үйлчилгээ худалдан авах тохиолдолд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төсвийн бүх байгууллагын зарласан тендер шалгаруулалтад тухайн орон нутгийн хуулийн этгээд, аж ахуйн нэгжид давуу эрх олгох шаардлагатай хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Захиалагч, гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр олгох нөхцөлийг тодорхой болгох худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн эрх үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас төрийн бус байгууллагад шилжүүлж болох зарим чиг үүргийг нарийвчлан зохицуулах боломжтой хэмээн үзсэн байна. Үнэлгээний хорооны зохион байгуулалт бүрэлдэхүүний талаарх зохицуулалтыг тодорхой болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Хуулийн дагаж мөрдөх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх нь зүйтэй гэсэн саналууд гаргасан. Дээрх саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн нар эмийн худалдан авалтын асуудлаар, Б.Энхбаяр гишүүн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэхтэй холбоотой төсөл дэх зохицуулалт, орон нутгийн төсвийн бүх байгууллагын зарласан тендер шалгаруулалтад тухайн орон нутгийн хуулийн этгээд, аж ахуйн нэгжид давуу эрх олгох зохицуулалтын талаар тодруулж хариулт авсан.

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжилгээ, судалгаанд ашигладаг урвалж бодисуудыг худалдан авалттай холбоотой зохицуулалтыг тусгайлан зохицуулах заалтуудыг төсөлд тусгах саналыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар нар гаргасан.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат нар орон нутаг дахь ажил эрхлэлтийг дэмжих, аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд онцгойлон анхаарах саналыг хэлж, төсөл дэх энэ төрлийн зохицуулалтуудын талаар тодрууж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт, тайлбар авав. Үүгээр үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
 
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна