Д.РЭНЧИНХАНД: ХҮНИЙ ДОТООД СЭТГЭЛД АСАР ИХ ХҮЧ, НӨӨЦ ХУРИМТЛАГДДАГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
18 минут 37 секунд

Д.РЭНЧИНХАНД: ХҮНИЙ ДОТООД СЭТГЭЛД АСАР ИХ ХҮЧ, НӨӨЦ ХУРИМТЛАГДДАГ

-Та хүүхэд, залуу насандаа цанын спортоор хичээллэж байсан гэсэн эндээс хоёулаа яриагаа эхлүүлбэл ямар вэ?

-Би Сүхбаатар аймгийн хүн. Манай нутагт их цас орно. Миний ах хөнгөн атлетикийн мастер, Улсын аварга Дугаржавын Паламсүрэн гэж хүн байсан юм. Тэгээд манай ах гүйнэ, цанаар гулгана. Тэгээд бид чинь ахынхаа үйл хөдлөлийг харж, дуурайж өссөн дөө. Ахыг гэртээ байхгүй үеэр нь цаныг нь аваад гарна шүү дээ. Нууцаар хааяа нэг гулгаж үзнэ. Ах ч цанаа бараг өгөхгүй, зөвшөөрөхгүй л дээ. Хус модоор хийсэн цана байдаг байлаа. Цанынхаа гол хэсгийг молоконы лаазаар бүрээд, тэгээд цанын 2 үзүүрээс нь татаж боогоод нумруулна. Цанаа үйсээр өнгөлнө. Эхэн үедээ лаагаар өнгөлдөг байлаа. Дараа нь тийм тусгай өнгөлөгчөөр /тэр яг бохь шиг зажилж болдог, тэр өнгөлөгчөөс нь жаахан эмтэлж аваад зажилдаг байж билээ/ өнгөлнө шүү дээ. Тэгээд л ахыгаа дагаад бага ангийн сурагч байхаасаа цаныг сонирхож эхэлсэн дээ. Тосолж, өнгөлсөн цана чинь цасан дээр илүү хурдан гулгана. Үеийн хүүхдүүдтэй уралдахад миний цана тосолсон болохоор тэднийг ардаа орхиж түрүүлнэ. Тэгээд л бусдаасаа мундаг гулгаж байгаагаа мэдэрч, тэд ч намайг мундаг гээд л хүүхэд болсон хойно баярлаж хөөрнө дөө. Тэр үед цана ховор байлаа. Аавдаа би цанатай болмоор байна гэдэг байлаа. Манай аав жолооч хүн л дээ. Дорнод аймгаас надад цана авчирч өгсөн юм. Тэгээд л өөрийн гэсэн цанатай болж, сургуулийнхаа аварга болоод л дараа нь Баруун-Урт хотынхоо 3 дунд сургуулийн уралдаанд ч тэргүүллээ. Аймгийн АШТ, Бүсийн АШТ гээд л болно шүү дээ. Дараа нь дээд сургуульд нийслэлд ирээд бас нэлээн цанаар уралдсан. Миний хувьд тийм ч өндөр амжилт гаргаагүй л дээ.

-Пара цанын спортоор хичээллэгч тамирчид, дасгалжуулагчидтай анх хэрхэн танилцаж холбогдсон талаар яривал сонин байх болов уу?

-Хандгайтад 2012 онд агаарт гарч яваад нэг гаргүй цаначин залуу гулгаж байхыг харсан юм. Дасгалжуулагч нь бололтой нэг хүн байна. Би өөрөө цаначин болохоор ганц гараар гулгах нь түүнд бас л хэцүү байгааг шууд л мэдэрч байлаа. Цаначин залуу тийм ч сайн гулгахгүй байгааг алсаас нэлээд харж байгаад л хот руу буцсан юм. Дараахан нь телевизээр нэг өдөр мэдээ үзэж байтал нөгөө цаначин залуу олон улсын тэмцээнд оролцсон талаар гарч байна. Өнөөдөр олны танил болсон пара цаначин Батмөнхийн Ганболд гэдэг энэ залуу 10-аад жилийн өмнө дасгалжуулагчтайгаа хоёулаа л пара цанаар хичээллэн амжилтын төлөө зүтгэж байсан үе л дээ.

Би 2013 онд Герман явахад энэ 2 маань бас тэмцээнд оролцохоор явж таарлаа. Бид танилцлаа. Тэгсэн Ганболд маань Сүхбаатар аймгийнх бүр миний нутаг Онгон сумын дунд сургуулийг төгссөн хүүхэд болохыг мэдлээ. Тэгээд нэг онгоцоор хамт

яваад Туркт очлоо, тэнд бас 3-4 цаг түр саатаад 2 тийшээ явахаар болсон юм. Нисэхийнхээ нэг хоолны газар орлоо. Харин тэд хоол идэхгүй байх юм. Тамирчин хүн гадаадад тэмцээнд оролцоход хоол, байр, унаа гээд багагүй зардал гарна, өлсөж, ядарч байж л амжилтад хүрдэг гэдгийн нэг жишээ л энэ шүү дээ. Би Дюсселдорф руу, тэд бас өөр хот руу явахаар боллоо. Тэгээд би тэр хоёрт зуу зуун ам.доллар өгөөд за сайн яваарай гээд салсан.

Тэгээд би ажлаа амжуулчхаад буцаад монгол руугаа явахаар онгоцны буудал дээр ирэхэд тэд бас тэмцээндээ оролцчихоод буцаж байв. Улаанбаатар руу нэг онгоцоор хамт нисээд л бидний нөхөрлөл эхэлж байж билээ. Ингэж л бид сайхан танилцаж, энэ үед 2014 оны Сочигийн олимпын наадам ч ойртсон байлаа. Тэгсэн манай 2 ганцхан цанатай түүгээрээ бэлтгэлээ ч хийнэ, тэмцээндээ ч уралдана. Олимпод уралдахад шинэ цана зайлшгүй хэрэгтэй. Тэгээд л би ерөөсөө та хоёрт цана авч өгье, хаанаас худалдаж авах вэ гэлээ. Тэд “Скай ресорт”-ын дэлгүүрт цана байгаа гэж байна. За тэгээд л хамт очоод цана худалдаж авсан даа.

Цанын Сандагдорж багшийнх Гавьжийн Шандад байдаг юм билээ. Тэндээ манай хоёрт 1 өрөө гаргаад, хоол унд бэлдээд өгчихсөн, тэр нутгийн баруун толгодууд дээгүүр цанын зам гаргачихсан байлаа. Тэгээд л нэг дасгалжуулагч, нэг тамирчинтай Сочигийн паралимпын бэлтгэлээ базаасан даа. За миний авч өгсөн энэ цана мориор бол “Хурдан зээрд” шүү та хоёр минь амжилттай уралдаад Монгол Улсынхаа Төрийн далбааг паралимпын наадамд өндөрт өргүүлээд ирээрэй гээд олимпод үдэж гаргалаа.

Ингээд л 2014, 2018, 2022 оны 3 олимпын цикльд бид хамтарч ажилласан. Одоо бид 4 дэх олимпын циклдээ Монголын пара гүйлтийн цана, биатлоны нэгдсэн холбоог байгуулаад хамтын ажиллагаа маань амжилттай явагдаж байна. 2018 оны Пёнчаны паралимпод 1 тамирчин, 1 дасгалжуулагчтай, би өөрөө багийн ахлагчаар оролцож байлаа. Харин 2022 оны Бээжингийн өвлийн паралимпын наадамд 2 тамирчин, 1 дасгалжуулагч оролцсон. Тус наадамд Батмөнхийн Ганболдоос гадна Цэгмэдийн Дашдорж гэсэн 2 цаначин оролцож бид багтаа бүл нэмсэн юм.

-Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ноос 2022 оны шилдгүүдээ шалгаруулахад та болон танай “Дүүрэн трэйд” ХХК “Оны шилдэг ивээн тэтгэгч байгууллага”-аар шалгарлаа. Ер нь Монголынхоо пара спорт, пара цаначдаа өнөөг хүртэл дэмжин ажиллаж байгаа сэтгэгдлээ хуваалцана уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлж, сэтгэлзүйд нөлөө үзүүлснээр тэднийг бусдын адил дотоод их хүч, нөөц, хүсэл тэмүүлэл дүүрэн гэдгийг мэдрүүлэхэд бидний хамтын үйл ажиллагааны гол үр дүн, ач холбогдол оршдог. Тэдний өөрсдийнх нь итгэл, зүтгэлийг нь бадрааж өгөхөд л тэднээс итгэмээргүй хүч, ур чадвар гарч ирж байдгийн тод жишээ бол пара спортын тамирчид юм. Монголын пара спортын тамирчид олон улсад, дэлхийд амжилттай өрсөлдөж ирсэн олон олон амжилтууд нь үүнийг баталсаар байна. Тэдэнд урам өгч дэмжих нь нийгмийн хариуцлага, үүрэг төдийгүй хүний сэтгэлээс ундарч гардаг сайн үйлс юм. Булган аймгийн уугуул Ж.Дашдондог гэж багш байна. Энэ хүн гэр орон, ар талын ажлаа орхиод л, багшийн цалин хэд билээ, өвөл, зунгүй цаг үргэлж л энэ

-Та пара спортын олон улсын уралдаан тэмцээн болон паралимпын наадмыг дэргэдээс үзсэн хүний хувьд тэндээс төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?

-Анх миний бие БНСУ-д болсон “Пёнчан-2018” өвлийн паралимпын наадамд ахлагчаар оролцоход, тэнд паралимпын наадамд өрсөлдөх эрхээ хангасан орон орны шилдэг тамирчид цугласан байлаа. Тэнд улсын бүрийн шилдэг тамирчид өөр өөрийн арга барилаар л уралдана. Пара гүйлтийн цанаар манай Ганболдтой хамт бэлтгэлээ базаасан Казахстаны Игорь гэж 42 настай залуу паралимпын аварга болж байв. Ганболд тэр үед 27-28 настай байсан. Энэ нь пара спортын тамирчид бас л олон жил спортоор хичээллэх боломжтой гэдгийг харуулж байгаа юм. Тэгэхээр паралимпод өөр өөрийн ангилал, төрөлд 20 болон түүнээс ч дээш насны зөрүүтэй тамирчид ур чадвараа сорино гэдэг хүн бүрд ямар их боломж, хүч нөөц байдаг гэдгийг үнэхээр энэ наадмаас харж, гайхан биширч бахардаг юм билээ.

Өнгөрсөн жил Германд Шварцбал уулын орой дээр, битүү ойн дунд байрладаг цанын баазад очиж бэлтгэлээ базааж байсан юм. Тэгэхэд тэнд амьдардаг Германы пара гүйлтийн цанын алдартай тамирчин Ульрих Тину Монголын тамирчидтай хамт бэлтгэл хийсэн юм. Тэр тамирчин зодог тайлсан хэдий ч манай Ганболд, Дашдорж нартай хамтарсан бэлтгэл хийж, залуу тамирчин Дашдоржид арга техник, тактикаа уйгагүй заасан юм. Энэ бүхнээс харж байхад спорт бол хамгийн шударга өрсөлдөөн төдийгүй хүн төрөлхтний эв нэгдлийн наадам илэрхийлэл юм. Тамирчид тэмцээн, уралдаандаа ялан дийлэхийн төлөө өрсөлддөг ч бусад үед тэд найз, нөхөд байж, бие биедээ зааж зөвлөж, мэдлэг, ур чадвараа солилцдог гэдгээрээ спорт үнэхээр гайхамшигтай. Тэр дундаа пара спорт бол тэдний дотоод сэтгэлийн их хүч, урам зоригийг бадрааж тэсвэр тэвчээрийнхээ үр шимээр ялалт, ялагдал, баяр хөөр, аз жаргалыг хүртдэг хүн төрөлхтний эв нэгдлийн тод илэрхийлэл нь болж байдаг.

Монголын пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболдын хувьд 10 гаруй жил энэ спортоор хичээллэж 3 паралимпын наадамд оролцсон туршлагатай тамирчин болжээ. Түүний бие бялдар, сэтгэл зүй, биеэ авч яваа зэргээс харж дүгнэхэд, тэр аргагүй л бэлтгэгдсэн дэлхийн тамирчин болсон төдийгүй өндөр чадавхтай бие хүн болж төлөвшжээ гэж би боддог юм. Түүний багш Ж.Дашдондог хэлэхдээ, аав Батмөнх, ээж Алтанцэцэг хоёр бол Ганболдыг төрүүлсэн. Харин би түүнийг хүмүүжүүлсэн гэж хошигнон ярьдаг юм. Үнэхээр Ганболд маш сайн бэлтгэгдсэн тамирчин болсноор залуу тамирчин Дашдоржид бүх талаараа үлгэр дуурайлал, эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Тэр ирээдүйд сайн дасгалжуулагч болно гэж боддог.

-Монголд пара спортын төрөл болон хичээллэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа төдийгүй амжилт нь ч ахиж байна. Та энэ талаар юу хэлэх бол?

-Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс спортоор хичээллэж дэлхийн пара спортын шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөөд, нөхөрлөөд яваа нь бид бүхний бахархал төдийгүй ирээдүйд олон хүүхэд, залууст гэрэл түгээж хүсэл, мөрөөдөл, тэмүүллийг энэ үеийнхэн өгч байгаа нь өөрөө хүмүүнлэгийн сайн үйлс юм даа. Хүний дотоод сэтгэлд асар их хүч, нөөц хуримтлагддаг бөгөөд түүнийгээ гаргаж би чадна, би сурна, би хөдөлмөрлөнө гээд зорьж, хичээвэл ялж, дийлж, хүчирхэг бие хүн болж чадна. Энэ асар их хүчийг өдөөж өгөхөд л бид тусалж, дэмжих ёстой.

Би “Пёнчан-2018” өвлийн паралимпын наадамд ахлагчаар оролцоод Олимпын тосгонд албан ёсоор эх орноо төлөөлөн Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулахад үнэхээр бахархалтай сайхан байж, сэтгэл догдолж, огшиж байснаа дурсахад үнэхээр сайхан санагддаг юм.

-Та бас хурдан удмын адуу сонирхдог, олон сайхан хурдан угшлын адуутай юм билээ. Энэ талаараа сонирхуулна уу?

-Манай Сүхбаатар аймаг эртнээс хурдан хүлгийн нутаг. Дарьгангачууд угаасаа л хурдан угшлын адуу, хурдан хүлгээрээ алдартай. Би Монгол Улсын Тод манлай уяач Цэдэндоржийн Аюуш гэж хүний шавь. Миний Авга ах Монгол Улсын Манлай уяач Даваажавын Монхор гэж хүн бий. 1999 оны Ардын хувьсгалын 78 жилийн ойн баяр наадамд Д.Монхор ахын “Гээдэн хээр” хязаалан морь түрүүлсэн. Тэр жил энэ хурдан ажнай бүсийн наадам, улсын наадам гээд 3 удаа түрүүлээд байсан юм. Би Дарьгангын 5 гарын ноёны нэг Хоньчин шарын Рэнчин Даа гэдэг хүний удам. Миний өвөө Ханддорж гэж нутгаасаа Улсын бага хуралд сонгогдож байсан хүн байдаг. Тэр хүн бас л морь уядаг байлаа.

-Энэ жил танай нутагт өвөлжилт ямар байна. Адуугаа хаагуур нутаглуулж байгаа вэ?

-Өвөлжилт алаг цоогдуу л байна. Яг манай нутаг Онгон Шар модны орчимд их цастай. Тэнд өнгөрсөн жил өвс муухан ургасан болохоор зарим нь оторлосон байгаа. Отрын нутаг бэлчээрт бол сайхан байна. Манай их адуу аймгийн төвөөс хойш 70 км-т Амгалангийн Тариат, Чигчийт гээд Баянцагааны талын залгаа нутагт байгаа. Энд жижиг жижиг толгодуудтай, нөмөр нөөлөг ихтэй, адууны л бэлчээр нутаг даа. Уяж хурдлуулдаг хүлгүүд маань ах дүүс дээр тэжээл өгөөд л өвөлжиж байгаа. Дан монгол адуу бий.

-Хурдан хүлгүүдийнхээ амжилтаас онцолж дурдвал?

-Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадамд ах дүүстэйгээ нийслэлд 2 Зил 130 машинтай хоёр чиргүүлд ачсан морьдтой ирж уралдаж байлаа. Тэгэхэд манай “Улаан азарга” Сүхбаатар аймагт 3 айрагдчихсан байсан юм. Түүнээс хойш л улсад өөрийн адуугаа сойж хурдлуулж байгаа. Мөн Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор миний “Оонон хар” улсын наадамд долоод давхисан. Бүсийн наадамд бол хэд хэд айрагдаж байлаа.

-Монгол адууны угшлыг сайжруулна гээд өнөө үед эрлийзжүүлэх болсон. Энэ талаар таны бодлыг сонсоё?

-Жинхэнэ монгол адуу бол үнэхээр гайхамшигтай. Монгол адуунд тэсвэр тэвчээр, хурд, авир гээд монгол хүнд л тохирсон байгалиас заяасан гайхалтай хосгүй чанарууд олон байдаг. Хүн шиг өөр өөр араншинтай байдаг, зарим нь маш тайван амгалан адуу байхад, зарим нь маш хөнгөн гэгэлзсэн сэтгэлтэй байх жишээтэй. Мөн хүйтнийг даах чадвартай, өл даана, хол замыг туулах чадвар өндөр гэдгээрээ гайхалтай. Энэ хосгүй чадвараар нь Монгол адууг гүйцэх адуу дэлхийд байхгүй дээ. Одоо адууг эрлийзжүүлээд байна гэдэг бол тодорхой зайд хурдлуулаад урд нь гарч хэргэм, зэрэг авах гэсэн л санаа зорилго юм даа. Огт өөр бүтэцтэй адууг, монгол адуутай эрлийзжүүлээд л бай шагнал авч байгааг би бол таашаадаггүй. Хүн хүний үзэл бодол өөр юм даа.

-Та ямар мэргэжилтэй, “Дүүрэн трэйд” ХХК ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар сонирхуулна уу?

-Би усны байгууламжийн инженер мэргэжилтэй. Манай компани усны барилга байгууламж, барилга угсралтын ажил хийж байгаа. Сүхбаатар аймгийн цэвэр усны системийг 26-27 насандаа ашиглалтад өгч байлаа. Энэ систем Баруун-Урт хотын өмнөх говийн гүнээс ус татсан бөгөөд 34 км дамжуулах шугам, 5 усны насосын станцтай, хотын сүлжээтэй бүтээн байгуулалт юм. Улаанбаатар хотын ундны усны дээд эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажилд оюутан байхдаа ажиллаж дараа нь нийслэлийн усан хангамжийн олон ажилд оролцож байжээ. Мөн Архангай аймгийн цэвэр ус, Дундговь аймгийн Олгойн говьд болон Улаанбаатарын Шархад, Нисэхийн цэвэр усны системүүд, сүүлд “Буянт Ухаа” I, II хорооллын 10 км урт цэвэр усны шугам, Бээжингийн гудамжны цэвэр, бохир, дулаан, цахилгаан, интернэт зэрэг инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажлыг 2013 онд хийсэн. Бидний ажил бол дэд бүтэц, барилга байгууламжийн гол судсыг нь гардан хийдэг гэдгээрээ онцлогтой юм.

ШАЙБТАЙ ХОККЕЙН ДАШТ УЛААНБААТАРТ БОЛНО
ШАЙБТАЙ ХОККЕЙН ДАШТ УЛААНБААТАРТ БОЛНО
 
Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн паралимпын наадмын аварга боллоо
Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн паралимпын наадмын аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн паралимпын наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн паралимпын наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ