Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекстан Улсын Засгийн газар хооронд хоёр талт хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Узбекистан Улсын Засгийн газрыг төлөөлж Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны сайд Кудратов Лазиз Шавкатович нар 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Ташкент хотноо гарын үсэг зурлаа.
Төв Азийн бүс нутагт эдийн засаг, худалдааны салбараа өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хамтрагч болох Узбекистан Улстай Монгол Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Өдгөө талууд хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр зуучлалын салбарт түлхүү хамтарч ажиллах сонирхол өндөр байгаагийн зэрэгцээ Засгийн газрын түвшинд уг хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хамтарсан комисс байгуулсан нь чухал ач холбогдолтой юм.