Монголын хоккейчид өөрийн түүхийн шинэ жарныг амжилт ялалтаар угтаж Улаанбаатарын Мөсөн өргөөнд болж байгаа шайбтай хоккейн өсвөрийн U18 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр АНЭУ-ын шигшээ багийг 10:2-оор хожиж, дараалсан 2 ялалт байгуулаад байна.
Монгол Улсын хоккейн спортынхон түүхэндээ анх удаа эх орондоо олон улсын стандартад нийцсэн “Степпа Арена” ордонд 2023 оны 3 дугаар сарын 11-17-ны хооронд энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна.
Азийн хоккейн холбооны шайбтай хоккейн өсвөрийн U18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний 3 дахь өдөр буюу маргааш орой 20 цаг 30 минутаас Монголын баг тус тэмцээнийг тэргүүлэгч Узбекистаны шигшээ багтай хүч, ур чадвараа сорино.
Эхний 2 өдөр хүчээ сорьсон багуудын тоглолтын үр дүнг танилцуулахад:
АНЭУ-Тайланд 6:2
Узбекистан - Турменистан 5:0
Монгол – Иран 5:0
Иран – Узбекистан 1:14
Тайланд – Туркменистан 3:4
Монгол – АНЭУ 10:2