Японы Осака хотноо мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын башё буюу хаврын тэмцээний 2 дахь өдрийн /2023.03.13/ барилдааныг тоймыг танилцуулж байна.
Энэ өдөр Азүмарюү С.Тодбилэг /М-11/, Нишикифүжи/М-10/-тэй учраа таарч барилдан, ошидаши мэхээр ойчиж 2 унаатай болов.
Чёошома Г.Мөнхсайхан /М-16/, Миторюү М.Төрболд /М-17/ нар хоорондоо таарч барилдан, М.Төрболдыг ёрикири мэхээр давж 1 даваа, 1 унаатай болсон бол Миторюү 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Дээд жиндаанд анх удаа дэвшин барилдаж байгаа Хокүсейхо Э.Даваанинж /М-15/, Бүшозан /М-14/-тай учраа тааран барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяснаар 2 даваатай болоод байна.
Энэ башёд хүч үзэж байгаа сумочдоос хамгийн ахмад нь болох Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/, өнөөдөр Озэки Такакэйшёотой учраа тааран барилдаж, түүнд ошидаши мэхээр ойчиж, тэд адилхан 1 даваа, нэг унаатай боллоо.
Харин Секивакэ Хошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Аби /М-2/-тай хүч үзэн, түүнд хикиотоши мэхээр унаж 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Секивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн, Шодай /М-1/ учраа тааран барилдаж, түүнд ошитаоши мэхээр унаснаар 1 даваа, 1 унаатай болов.