Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар НҮБ-ын Хүн амын сангийн БНХАУ дахь төлөөлөгч бөгөөд Монгол Улсыг хариуцсан захирал, доктор Жастин Коулсан, Хүн амын сангийн Монгол Улс дахь шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хамтын ажиллагааны талаар санал солилцсон. НҮБ-ын Хүн амын сантай залуучуудын хөгжил, хамгаалал болон хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүн амын чиглэлээрх бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.
Уулзалтаар залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа дэд сайд илэрхийлсэн. Хатагтай Жастин Коулсан, "Монгол Улсын Засгийн газар, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дэвшүүлсэн санал санаачилгыг дэмжин ажиллана" гэлээ