Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбатаас тодрууллаа.