Хоккейн өсвөрийн 18 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын “Steppe Arena” Мөсөн өргөөнд лхагва /2023.03.15/ гарагт үргэлжилж Монголын баг, Туркменистаны шигшээ багт 4:6-гаар хожигдлоо.
Энэхүү 4 дэх тойргийн тоглолт 13.30 цагаас Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/, Ираны багуудын тоглолтоор эхэлж, АНЭУ-ын баг 7:2 оноогоор ялалт байгуулав.
Мөн Узбекистан, Тайландын багууд 17.00 цагаас тоглож, Узбекистаны баг 10:2-оор өрсөлдөгчөө буулган авч энэ тэмцээнээс 4 дэх хожлоо авсан байна. Ийнхүү 100 хувийн амжилт үзүүлсэн тус багийн хувьд алтан медаль хүртэх боломж бүрдээд байгаа юм.
Энэ өдрийн хамгийн сүүлийн тоглолт /20.30/ Монгол, Туркменистаны багуудын хооронд өрнөж Монголын шигшээ баг ялагдал хүлээсэн байна.
Өнөөдрийн тоглолтын хуваарь: /2023.03.16/
13:30. Туркменистан-Иран
17:00. АНЭУ-Узбекистан
20:30. Тайланд-Монгол