Нью Дели хотноо болж буй Олон улсын боксын холбоо /ОУБХ/-ны эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Монголын шигшээ багаас өнөөдөр 4 тамирчин тулалдана.
Тодруулбал, 50 кг жинд Б.Мөнгөнсаран, Туркийн тамирчинтай 16.30-аас Б ринг дээр хүчээ сорих бол 57 кг жинд М.Намуун, Колумбын тамирчинтай 18.00-ээс А ринг дээр тулалдана.
Улмаар үдшийн 20 цаг 40 минутаас 52 кг жинд О.Есүгэн, Тайландийн тамирчинтай, харин 22.00 цагаас 54 кг жинд М.Энхжаргал, Вьетнамын тамирчинтай тус тус тулалдана.