Олон улсын боксын холбоо /ОУБХ/-ны эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсын Дели хотноо эхэлж Монголын шигшээ багаас өнөөдөр 4 тамирчин тулалдаж 3 нь ялалт байгууллаа.
Тодруулбал, 50 кг жинд Б.Мөнгөнсаран, Туркийн тамирчинтай 16.30-аас Б ринг дээр хүчээ сорин ялсан бол 57 кг жинд М.Намуун, Колумбын тамирчинд ялагдлаа. Улмаар 52 кг жинд О.Есүгэн, Тайландын тамирчинг, 54 кг жинд М.Энхжаргал, Вьетнамын тамирчинг тус тус ялж, эхний хожлоо авлаа.
Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 50 кг жинд Б.Мөнгөнсаран Туркийн тамирчинг ялсан тоглолтыг хүргэж байна.
О.Есүгэн Тайландын ДАШТ-ий хүрэл медальт тамирчинг ялж өмнөх ДАШТ-д ялагдсан хариугаа авч чадлаа. Өмнөх ДАШТ-д Есүгэн тус тамирчинтай медалийн төлөө таарч 3:2-н харьцаатай хожигдож байсан бол өнөөдөр хариугаа авч 4:1 гэсэн онооны харьцаатай яллаа.
Харин ДАШТ-ий 57 кг-д хүчээ сорьсон М.Намуун Колумб улсын тамирчинтай тулалдаж ялагдал хүлээлээ. Дараа жил тэр алдаагаа засаад хариугаа авах биз ээ.