“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын “Өсвөр сурвалжлагчдын хөтөлбөр”-т Монгол Улсаа төлөөлөн оролцох хүүхдүүдийг сонгох хоёр шаттай уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Эхний шатанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хүүхэд залуус зохион бичлэгийн уралдаанд “Миний дуртай спорт” сэдвээр бүтээлээ ирүүлснээс 20 сурагч дараагийн хоёр дахь шатанд өрсөлдсөн.
Хоёрдахь шатны шалгаруулалтанд Нийслэл болон Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Орхон аймгаас хүүхдүүд шалгаран оролцсоноос Шинэ Эрин сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Энэрэл, Орхон аймгийн 13 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ч.Хулангоо, 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Нямхишиг нар тэргүүлсэн байна.
Энэ шатанд хүүхдүүд англи хэлний B2 буюу ахисан дунд шатны цогц шалгалт өгч, шүүгч багш нартай ярилцлагад орсон бөгөөд шалгалтуудын нийлбэр дүнгээр сонгон шалгаруулсан юм.